Wednesday, October 29, 2008

Дотоодынхоо Бурханы Оронг нээсэн цагт хаа сайгүй Бурханы Орон болж хувирна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, АНУ, 2001 оны 06 сарын 07 (Англи хэлнээс)
DVD #718

Та нар хаана ч амьдарч байсан өдөр бүр цаг үргэлж Бурханы Орон өөд тэмүүлж байх учиртай. Амьдарч буй газар чинь цаг зуурынх юм шүү гэдгийг ойлго. Учир нь нүд тань газар дэлхийн гадар өнгө төрхийг ажиж, чих чинь гадны дуу чимээг сонсож байдгаас бодит ертөнцөд амвдарч байна гэж ташаардаг. Үгүй юм шүү дээ! Та нар хаана ч байсан Бурхны Оронд л байдаг. Ийм л юм. Даанч та нар дотоодруугаа өнгийж харахаа мартчихдаг. Амьдралд тань ямар нэгэн онцгой зүйл тохиолдохыг хүлээсээр байдаг. Гэтэл энэ бол та нарын амьдрал биш! Амьдрал дотоодод чинь бий. (Багш билгийн нүдээ заав.) Гаднаас ямар нэгэн зүйлийг хайж эрэлхийлээд юуг ч хэзээ ч олохгүй. Байгаа газраасаа юу ч олж харахгүй байгаа бол өөр хаанаас ч юу ч хайгаад нэмэргүй.
Би та нарт Эзэн Бурхны Вант улсыг хаанаас хайхыг аль хэдийн зааж өгсөн. Та нар өдөр бүр, цаг бүр, энэ дэлхийн аль ч буланд байсан эрж хайж өөрсдөө олох ёстой. Хэрэв амьдралд тань ямар нэгэн онцгой зүйл тохиохыг хүлээж суух, эсвэл аж амьдралд тань өөрчлөлт авчрах юу ч бай түүнийг л хүсэж хүлээж суух аваас дэмий горьдож, буруу зүйлд найдаж суугаагаас өөрцгүй. Энэ гол санааг ойлгоогүй бол хаана ч хэдийд ч асуудалтай тулгарна гэсэн үг. Би та нарт Бурхны Оронг өгч чадахгүй. Харин Бурхны Ороныг хэрхэн олохыг харуулж чадна. Учир нь энэ бол өөрсдийн чинь л юм шүү дээ! Хүн бүрийн дотор адилхан Бурханы Орон бий. Бид дотоод уруугаа сайтар төвлөрч, тэгэхдээ хэнийг ч, юуг ч олж харахгүй байгаа бол тэр чинь Бурханы Оронгоос өөр юу байх билээ. Харин ертөнцийн зүйлст сатаараад байвал, тухайлбал энэ нь бясалгалын төв, ашрам ер юу ч байлаа гэсэн өөрцгүй зөвхөн өөртөө лай удаж байна гэсэн үг. Төв дээр ирж намайг харах, эсвэл тэнд ирж байх нь сайн л даа. Учир нь та нар надтай уулзаж юм асуухсан гэцгээдэг, эсвэл зүгээр л удаан уулзаагүй найзтайгаа уулзах шиг болдог. Төв бол очих газартай байлгахын тулд зориулж бүтээгдсэн юм шүү дээ. Хүмүүс дуртай үедээ ирж, бусадтайгаа уулзаж, сайхан орчинд байж, бясалгалаа сайжруулахад нь бие биедээ урам зориг хайрлаж байх газар юм. Яагаад гэвэл аливааг ганцаараа туулж өнгөрөөнө гэдэг мэш хэцүү, харин олуулаа хамтдаа бол хамаагүй амар байдаг, Ердөө л тэр. Тэрнээс биш төв та нарт гэгээрэл, дэвшил хайрладаг юм биш. Төв бол номын ах эгч нар бие биенээ таньж мэдэн, улмаар дотоодынхоо жинхэнэ Төвийг эрж хайхад нь бие биедээ урам хайрлахад зориулагдсан газар юм. Зарим хүнд энэ бүхэн үнэхээр хэрэгтэй байхад нөгөөд нь шаардлагагүй байдаг. Ихэнх маань бие дааж сурах хүртлээ ингэх хэрэгтэй л дээ. Яг л өсч томортлоо гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг шиг. Төв бол ийм л газар юм. Энд нэгэн бүлийнхэн чинь байгаа болохоор санаа зовох юм бага болно. Яг л дөнгөж өндөгнөөсөө гарсан дэгдээхэй эцэг эхээсээ хамааралтай байдаг шиг. Харин цаг нь болонгуут эцэг эх нь тэднийг нисгэж сургахаар үүрнээсээ хөөн гаргадаг шүү дээ.

No comments: