Tuesday, October 28, 2008

Бүхэнд Бурхны зорилгыг харна гэдэг мэргэн ухаан ба энэрэгүй байдлыг тэтгэнэ гэсэн үг.


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Стокгольм, Швед, 1999 оны 05 сарын 31 (Англи хэлнээс)
Видео хуурцаг #6556

А: Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Та үргэлж аз жаргалтай байдаг хүн үү?
Б: Миний амьдралын хамгийн чухал зүйлээ аль хэдийн олсон, нэрлэбэл, Бурхны талаарх мэдлэг. Тэгээд хоёр дахь хамгийн чухал зүйл бол Түүний юу хүссэнийг хийж гүйцэтгэх, буюу дэлхийг тойрон явж та нар бол Бурхан гэдгийг хэлж өгөх.
Тийм, би эхэнхдээ аз жаргалтай байдаг, гэхдээ заримдаа би бусад улсууд зовж байгааг хараад, гунигтай байгааг хараад, өвчин зовлонд уначихаад тусламж гуйж байгааг хараад гунигтай байдаг. Иймэрхүү үеүдэд би өөрөө хувь хүнийхээ хувьд гунигтай байдаг. Гэвч дэлхийн орчин байдлаас үүсэн бий болсон азгүй, гунигтай байдлыг эс тооцвол миний дотор үргэлж үнэн амгалан байдал оршиж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр миний зүрх сэтгэл, сэтгэл санаа нөлөөнд автаж миний ухаан зовлонд орсон байж болох ч, миний сүнс, миний ухамсар энэ дэлхий дээр болж буй юм бүхэнд зорилго бий гэдгийг мэдэж, мөн Бурхнызохицуулалт дандаа төгс байдгийг ухамсарлаж байдаг.
Хүмүүс яагаад зовдог вэ гэвэл тэд тухайн үйл явдлын цаана байгаа, таатай ч бай, таагүй ч бай, зорилгыг хардаггүй. Би яагаад зовж байна гэхээр би тэдний зовж байгааг хараад зовж байдаг, тэгээд тэд хэдийгээр илүү мэдэх ёстой ч тэд мэддэггүйгээс тэр зовлонг туулах хэрэгтэй болж байгааг нь харах маш харамсалтай байдаг. Бид өөрсдийн цэц ухамсраараа Үнэнийг харж чаддаг болонгуут бидэнтэй тохиолдож буй зүйлсд бид зовж шаналахаа болидог. Гэхдээ өөр хэн нэгэн зовж байгаагаас бид бас зовж болно. Ийм маягаар Иисуус Христ түүний физик бие хамгийн их зовлон амсаж байхад хүртэл тэрээр агуу хайрыг агуулсаар байсан юм.

No comments: