Tuesday, October 21, 2008

Цагаан Хоолтон болох нь Эх Дэлхийгээ аврахад хангалттай. Төгс Гэгээрсэн их Багш Чин Хай айлтгав, Монако, 2008 оны 05 дугаар сарын 04


Энэ ертөнцийн хүн бүр хагас цагаан хоолтон болоход л бид эх дэлхийгээ аварч чадах юм. Ингэх нь хамгийн сайн бөгөөд хамгийн хурдан арга билээ. Учир нь мах гэдэг бол зөвхөн газрын тухай асуудлыг хөнддөггүй юм, энэ нь ус, эм, энерги, тээврийн хэрэгслээс үүсэх агаарын бохирдол, сэтгэлийн тухай бөгөөд энэ л хүмүүсийг өвчлүүлдэг юм.

Тиймээс та хүмүүст цагаан хоолтон болохыг зөвлөж чадвал, тэр нь л эдгээр хүмүүсийн болоод энэ дэлхийн төлөө таны хийж чадах хамгийн сайн хэрэг болно. Тэгэж чадвал бид бүх онгоцнууд, бүх машинуудтайгаа байсан ч болно, учир нь CO2 нь “сэтгэлийн өвчин”, энэ их олон амьтдыг өсгөхөөр ийм их ус зарцуулж буй явдал, ой модоо сүйтгэх болоод тээврийн хэрэгслийн адил хэмжээний хор уршигтай зүйл биш юм. Бид тэр бүү хэл засгийн газарт найдаад суух хэрэггүй юм, учир нь засгийн газар дандаа бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Жишээ нь засгийн газар хүмүүсийг мах идэхийг нь хориглож чадахгүй. Тэд чадах ч байж магадгүй, гэвч тэд үүнийг хийхийг хүсэхгүй байна.

Тиймээс хувь хүн эх дэлхийгээ аврахад хамгийн сайн нь юм. Зүгээр л цагаан хоолтон болцгоо, тэгээд бид их хэмжээний метан хий, тээврийн хэрэгсэлээс үүсэх агаарын бохирдол, үр ашиггүй зүйлд хэрэглэж буй ус болон газраа хэмнэж чадна. Тэр газартаа хүн бүхэн хүрэлцэхүйц хоол хүнс ургуулж чадна. Тэгээд амьтдыг хооллож буй тэр хүнсээрээ өлсгөлөн нэгнээ хооллох боломжтой. Бид хэзээ ч өлсөхгүй байж болохсон. Хэрэв хүмүүс цагаан хоолтон болвол эх дэлхийгээрээ идэх зүйлтэй байж болно. Тэгээд бид онгоц гэх мэт одоо бидэнд байгаа бүх хэв маягаа авч үлдэх ч боломжтой. Мэдээж бид тэдгээр зүйлсийг хадгалж үлдэхгүй бол хамгийн сайн хэрэг. Гэвч хэдий тэр онгоц, галт тэрэг, машинтай хэвээрээ байлаа ч хүмүүс цагаан хоолтон болох юм бол эх дэлхийгээ аврах боломжтой. Хүн бүр үүнийг мэдэхгүй байна. Тиймээс мэдэх хүн бүхэндээ дэлхийгээ авар гэж хэл. Хэрэв бид тэгж чадахгүй бол, аварч чадахгүй.

Хүн болгоны сэтгэлийг түгшээгээд байгаа тэр цаг агаарын талаар бас нэг зүйлийг нэмж хэлэхэд: Хэрэв бид засгийн газраас ивээгдэж чадвал сайн хэрэг болохсон. Тэгэхгүй байлаа ч хүн бүхэн үүнийг хийж чадна. Зүгээр цагаан хоолтон л бол, тэгээд бид аварч чадна. Бид их зүйлийг аварч чадна. “Юу л тарина, түүнийгээ хурааж авна”, муу үйлийн үрийн улмаас, хэрэв бид муу зүйл хийвэл бид муу зүйл л хүртэх болно. Энэ зөвхөн физик энергийн тухай, тэр байтугай дайн яаж бий болж буй явдал тэр бүхний ч тухай биш юм. Муу үйлийн үр бидэн дээр буцаж ирдэг, тэр үед хэн ч бидэнд тусалж чадахгүй Бурхан ч чадахгүй. Учир нь Бурхан хүртэл биднийг ийм зүйл хий гэхэд нь бид хийхгүй бол Тэр бидний хүсээд байгаагаар нь л болгох болно. Хэрэв та нар алдаа хийх гээд байгаа юм бол энэ та нарын хэрэг. Бурхан та нарыг цаг ямагт хянаж байдаг хэн нэгэн биш. Хэрэв Тэрээр зарим нэг байдлаар хянадаг бол сайн, гэвч Тэр ийм зүйлийг хийдэггүй.

Тиймээс бид өөрсдийгөө хянах ёстой, аль нь сайн аль нь муу вэ гэдгийг мэдэх ёстой. Библи эсвэл өөрийн шүтдэг шашныхаа ном сударыг унш. Ном судар танд юу хий гэж хэлж байгааг олж мэдэхийн тулд жинхэнэ ёсоор судла. Аль ч шашны, аль ч судар ийм үед хэрхэн аврагдах вэ, дэлхий ертөнцөө яаж аврах вэ, хэрхэн амьдарч энэ бүхний эцэст диваажинд яаж хүрэх талаар зөвлөсөн байгаа. Энэ бүх зүйл ном сударт байгаа, би ингээд хэлээд байгаа биш юм.

Энэхүү гайхамшигт хэлэлцүүлгийн Төгс Гэгээрсэн Их Багшийн телевизийн сурвалжлагыг бүрнээр нь үзэхийг хүсвэл дараах хаягаар орно уу: http://video.Godsdirectcontact.net/magazine/BMD640.php

No comments: