Thursday, October 23, 2008

Төгс аргын ачаар хараагүй нэгэн Бурханыг олж харжээ

Хятад улсаас авшигтан мэдээлэв. (Хятад хэлнээс)

Манай авшигтнуудын нэг 63 настай ах харааны бэрхшээлтэй нэгэн ажээ. Тэрээр өөрийн гэсэн хүүхэдгүй, төрсөн эгч болон түүнийхээ гэр бүлийнхэнтэй амьдардаг ба тэд бүгд манай бясалгагч ах эгч нар гэнэ. Их Багшийн хязгааргүй хайр ивээлээр авшиг хүртээд олон жил болж байгаа бөгөөд Их Багшийн заасанчлан хичээнгүйлэн, аз жаргалтайгаар бясалгасаар иржээ. Оюуны дадалд ихэд ач холбогдол өгч бясалгалдаа маш их цаг зориулсанаар тэрээр гайхамшигтай сайхан дотоод ахуй ойлголтууд болон тод гэрэл үзэж ивээгджээ. “Хэн намайг юм харч чадахгүй гэв? Бясалгал хийхдээ би бүхнийг хардаг” хэмээн тэрээр байн байн яридаг байсан гэнэ. Тэрээр хөгжим, ялангуяа дуулахад дуртай бөгөөд лимбэ, Хятадын тахир чавхдаст хөгжимөөр тоглож чаддаг их баяр хөөртэй хүн байжээ. Өөрийн хичээнгүй зүтгэлийн хүчэнд архаг давхар цус харвалт болон ... өвчнүүдээс эдгэрчээ.

Нэг өдөр гэрийнхэнтэйгээ муудалцсаныхаа дараа, тэрээр амьдардаг хотоосоо хол явах автобусанд суугаад гэрээ орихоод явжээ. Тэр үед арван нэгдүгээр сар байсан бөгөөд цаг агаар хүйтэн байв. Багшийн нэрийг чимээгүйхэн дурдсаар шөнийг тэнгэр дор өнгөрөөжээ. Нойрссоныхоо дараа агуу их тод гэрэлийг олж харсан байна. Түүнийг дулаацуулах гээд үзэсгэлэнтэй бүсгүй нөмрөгөөр хучаж гэнэ. Тэр хэзээ ч Их Багшийг хараагүй учраас Түүнийг ямархуу дүр төрхтэйг мэддэггүй байжээ. Цөөн хэд хоногийн дараа гэртээ эргэж ирээд ар гэрийнхэнээсээ өршөөл эрэн уучлалт гуйжээ.

Бас нэгэн удаа, тэрээр гараа булгалчхаад багшаас тусламж эрэн залбирч гэнэ. Багшийн хувилгаан бие үзэгдэн хүрч ирж, гарт нь хүрээд “Алив надад нэг харуулаач. Одоо зүгээр ээ. Очоод бясалгалаа хийдээ” гэж хэлж гэнэ ээ. Багшийн дуу хоолойг сонссоныхоо дараа, тэрээр Их Багш үргэлж түүний дэргэд байсан үзэсгэлэнтэй эмэгтэй болохыг ухаарчээ. Бясалгалаа хийх үеэр нь Дотоодын Их Багш нь түүний баригдашгүй биеийг нь том хэмжээний нийтийн бясалгалын цугларалтанд аваачиж тэнд тэрээр олон авшигтангуудыг олж харсан гэнэ.

Энэ жилийн тавдугаар сарын нэгэн өглөө “Хэрвээ би эндээс явбал, авшигтангууд надтай салах ёс хийхээр ирэх үү?” гэж эгчээсээ асуужээ. Эгч нь хариуд нь “Тэгэлгүй яахав” гэж гэнэ. Тэр өдрийн үдээс хойш нь нүүрнээс нь гэрэл болон хайр энэрэл цацарсаар тэрээр аян замдаа гарчээ. Авшигтнууд “Эх Мөрөн Тунгалаг билээ ...” хэмээн дуулах зуур Их Багш сүнснийх нь үүрдийн гэрт хүргэж өгөхөөр түүнийг дагуулан одсон билээ.

No comments: