Thursday, October 23, 2008

Цаг агаарын өөрчлөлтийн сэрэмжлүүлгийг Голландад түгээлээ.

Амстердамын мэдээллийн бүлгээс (Голланд хэлнээс)
199-р сэтгүүлээс орчуулав.

\Амстердам\ Голландын авшигтан ах эгч нар орон даяраа SOS цаг агаарын өөрчлөлтийн сэрэмжлүүлэх хуудсуудыг түгээх аяныг зохион байгуулж эхэлсэн байна. Зар сурталчилгааны агентлагийн тусламжтайгаар Амстердамын газар доорх гучаад метроны буудлуудад хоёр долоо хоногийн хугацаатайгаар байрлуулжээ. Өдөр бүр ажилдаа, сургуульдаа, хот үзэхээр болон дэлгүүр явж буй гээд 280,000 орчим хүмүүс эдгээр метрогоор зорчидог юм байна. Үүнээс гадна авшигтнууд том хэмжээтэйгээр хэвлэсэн зурагт ухуулгыг Голланд даяар өөрсдийн амьдардаг хот тосгодод худалдааны төв мэтийн хүн их зорчидог газруудад нааж байрлуулжээ. Долдугаар сард Нижмеген хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дөрвөн өдрийн нийтийн гудамжаар явган алхах арга хэмжээ зохиогдсон ба энэ жил ойролцоогоор 38,500 хүн дэлхийн өнцөг булан бүрээс уухайлан олноороо оролцжээ. Энэ үеэр мөн авшигтан ах эгч нар маань илүү олон ухуулах хуудсууд тараах боломжийг алдсангүй.

Эдгээр хичээл зүтгэлийн ачаар Эх Дэлхийгээ аврахын тулд өөрсдийн амьдрах хэв маягаа байгаль дэлхийд ээлтэй, цагаан хоолтон болох нэн даруй шаардлага байгааг хүн бүр удахгүй ухааран ойлгоосой хэмээн авшигтан ах эгч нар залбирч байна.

No comments: