Sunday, October 26, 2008

Өөрийн зөн совинг дагах нь урьдчилсан таамналаа дагахаас дээр байдаг.


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, АНУ

1999 оны 2 сарын 15, /Англи хэлнээс/ Видео бичлэг #635b

А: Би тодорхой хугацааны турш зурхайг сонирхол маягаар судлаж байсан, ба энэ нь хүмүүсийн чадвар ба сул талыг зөвхөн материаллаг талаас нь биш мөн оюунлаг талаас нь дүгнэхэд зарим тодорхой түвшинд тусладаг гэж бодож байна. Би үүнийг сонирхлын журмаар анх эхэлсэн, гэхдээ одоо ингээд авшиг авсаны дараа хүмүүст юу харж байгаагаа хэлэх нь зөв эсэхийг мэдэхээ болилоо. Ингэснээрээ үнэхээр тэдэнд туслах эсэхэд ч эргэлзэж байна, магадгүй нөгөө талаар энэ нь эсрэгээр нөлөөлж, надад харин ч их үйлийн үрийг нэмж байгаа ч юм билүү.

Б: HEARTSТэгэхээр, бид зарим үед хүмүүст муугаар нөлөөлдөг. Жишээ нь нэг хүнд сайн юм болох гэж байна гэж бодъё, чи тэр хүнд “Таны аз эргэж байна! Өө Бурхан минь! Та сая ам.Доллар хожихно! гэж хэлжээ. Гэтэл тэр хүн зүрхний шигдээс болоод үхчихэж болно. Эсвэл нэг муу юм тохиолдох гэж байна гэж бодъё, тэгээд чи “Танай найз охин чинь таныг хаяж өөр найз залуутай болох юм байна” гэе. Ингэлээ гээд ямар ашиг байна? Магадгүй тэр хоёр оюуны хүчээ ашиглан эргэж нийлж болох ч байсан юм билүү, тэр хоёр хувь заяг өөрлөж, эсвэл ядаж хойшлуулж ч чадах байсан байж болно. Гэтэл чи тэгэж хэлснээс болоод тэр хоёр үүнийг болох ёстой гээд ойлгочихно. Тэгээд тэд шууд л бууж өгөн, өрөвдмөөр болно.

Тиймээс хүмүүсийн ирээдүйг хэлэх ямар утга байна? Өнөөдөртөө л санаа тавьж байх нь хангалттай! Өнгөрсний талаар бол бид санаа зовж бодоод ч хэрэггүй. Хэдийгээр чи хэн нэгэнд “Та урд насандаа алуурчин байсан байна. Тийм учраас та одоо яг гахай шиг харагдаж байгаа юм” гэж хэлье. /Инээлдэцгээв/ Тэгээд юу нь сонин гэж? Тэр тэгсэн тэгээгүй гахай шиг л харагдана, тэгээд тэр урд насандаа алуурчин байсан гэж хэлснээр чинь түүний зан характер өөрчлөгдөхгүй. Тэгээд энэ орчлонд юу өөрчлөгдөв?

А: Гэхдээ Багш аа, Хэрвээ би хүмүүсийг оюуны талаас нь ямар чадал чадамжтайг нь дүгнэж чаддаг бол яах вэ?

Б: Чи гадны хүмүүсийг хэлж байгаа юм уу?

А: Тийм

Б: Юу хүссэнээ л хий, юу ч хориотой биш, за?

А: Юу гэхээр маш олон хүмүүс өөрийн үйлийн үрийн талаар санаа зовж байна. Тэр тусмаа, саяхан би хүмүүс зөвхөн энэ дэлхийн зүйлсэд жишээ нь гэр бүл болох эсвэл харилцаа холбоо тогтоох зэрэг асуудалд зовхоос гадна, мөн бясалгал оюунаа гэгээрүүлэх зэрэгт санаа тавьж өөрсдийн ирээдүйд санаа зовдог болсныг анзаарлаа.

Б: Хэрэв үүнийг хүсэж байгаа бол та тэдэнд мэдүүлж, хэлж өгч болно. Гэхдээ энэ нь хэр зөв, оновчтой болохыг би мэдэхгүй байна.

А: Миний бодлоор энэ нь зөв.

Б: Тэгэхдээ юмс хэзээд өөрчлөгдөж болно шүү дээ, хэзээд! Тэр битгий хэл аль нэг хүний ухамсарласнаас эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ухамсраас, эсвэл хэн нэгний ид шидийн хүчээр цаг агаар ч гэсэн өөрчлөгдөж болно. Тиймээс бид тэр нэг зүйлийг тохиолдохыг урьдчилан харах нь үнэндээ сонин биш, тохиолдохгүй ч байж болно шүү дээ. Эсвэл үнэхээр тохиолдлоо, гэхдээ тэглээ гээд юу гэж? Хүмүүс аль бахь байдгаараа юу хийж байсан түүнийхээ дагуу гунигтай нэг бол баяртай болдог.

Тиймээс миний бодлоор та зүгээр ямар байна тэр байдлаар нь орхисон нь дээр. Ихэнх тохиолдолд та Гуань Иний Арга барилд суралцаад ирэхээр та юу тохиолдож болох талаар зөн совинтой болдог ба үүнийхээ дагуу та хамгийн зөв гэсэн зүйлээ л хий. Хэдийгээр та тухайн үед үүнийгээ мэдэхгүй ч, дараа нь та “Өө, Би үүнийг хийж чадлаа, тэгээд энэ нь зөв байсан байна!” гээд инээх болно.

А: Тийм, Энэ үнэн шүү.

Б: Тиймээс зарим тохиолдолд зурхай үнэхээр үнэн байгаад, таны бодол зурхайтай нийцэж чадаж байвал энэ нь сайн хэрэг. Та үүнийг зөв юм байна гэж мэдэж, мэдрэх болно. Та зурхай унших ч хэрэггүй, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ л дандаа хийнэ. Тиймээс таны зөн совин л хангалттай. Энэ маягаар танд урьдчилан унших хэрэггүй, та дараа нь харин бататгах маягаар харж болно. Бидэнд зурхай хэрэггүй. Бид зөв гэсэн зүйлээ өөрсдөө хийж чадна.

А: Та тэгэхээр зурхай зарим тохиолдолд тустай байж болно гэж байна уу?

Б: Үгүй, энэ тийм биш. Түүний хэрэг байхгүй! Бид бясалгагчид, бид өчигдөр, маргаашийн төлөө санаа зовдоггүй! Бид зүгээр л тэвчээд амьд байж, үхэхээ хүлээж байгаа, бид зүгээр л амьд байгаа. Тэр хоорондоо маш их чихэр болон бялуу иднэ, яагаад гэвэл бид идэхгүй байж чадахгүй учир. /Инээлдэцгээв/ Тэгээд бид хөгжилтэй байхын тулд дуртай зүйлээ хийж болно.

No comments: