Showing posts with label Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Сургаалиас. Show all posts
Showing posts with label Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Сургаалиас. Show all posts

Saturday, October 25, 2008

Оюуны хүч улс оронд хөгжил цэцэглэл авчирдаг.


Цаглашгүй Дээд Багш Чин Хай, 1993 оны 3 сарын 06, Сингапур (Англи хэлнээс) Видео хуурцаг #325

Засгийн газрын ухаалиг зөв бодлого ард түмэнд аз жаргал, хөгжил дэвшлийг авчирдаг нь эрт үеэс л тодорхой болсон зүйл юм. Үүний хариуд хүмүүс төр засгаа, удирдлагаа хүндэлдэг ба ийм байдлаар улс орон найрамдалтай, бас хөгжилтэй байдаг. Бид ямар ч төрлийн буу зэвсэг, хүч, өөр бусад иймэрхүү зүйлийг хэрэглэх шаардлагагүй, зөвхөн хайр энэрэл, хүндлэлийг өөр хоорондоо төлөвшүүлснээр улс эх орон цэцэглэн хөгжих болно. Үүний тулд ухаалиг хүмүүс улсыг удирдаж, мөн ухамсарт удирдагчаа ухаалигаар хүлээн зөвшөөрч, ингэснээр хоёр тал хамтран ажиллаж, эх орноо хамтдаа дэлхийн тэргүүлэгч орны нэг болгодог.

Хүн бүр л алдаа гаргадаг, эсвэл заримдаа нийтийн дургүй зүйлийг хийдэг. Энэ бол байх л зүйл. Бид ч гэсэн алдаа гаргадаг! Гэхдээ бид өөрчлөгддөг, бяёалгал хийж, сайн санаа, тус нэмрийг шүтэн, байгалын хуулийг даган мөрдөж илүү дээр болгодог. Түүнчилэн гэр бүлдээ ёс зүйг дээдэлж, оюуны хөгжлийг эрмэлзэн дээшлүүлснээр улс орныхоо хөгжил дэвшил, энх амгалан байдалд байнгын их дэмжлэг болдог. Үүнийхээ үрээр бид ч өөрсдөө өдөр өдрөөр дээрдэж илүү сайн сайхан болно. Яагаад гэвэл бидний дэс дээшилсэн хэрэг. Амьдралын ийм өндөр түвшинд байж, ийм зарчмаар амьдарч байгаа хүмүүс илүү оюунлиг байдаг.

Засгийн газар ч ялгаагүй. Хэрвээ төр нь энэрэнгүй, ард иргэдээ ивээж үндэстнийхээ төлөө чин сэтгэлээр ханддаг бол тийм засгийн газар илүү оюунлиг байдаг. Магадгүй удирдагч нар арай өндөр түвшнээс ирсэн байж болох ба тийм бол тэд өөртөө хайр энэрэл, мэргэн ухааныг аль хэдийн агуулж, энэ дэлхийд зөвхөн хүмүүст туслах зорилгоор ирсэн ч байж болно. Тэгвэл тийм удирдагч нь тодорхой дэсэд хүрсэн Гэгээнтнүүд юм.

Хэрэв удирдагчаа нийтээрээ ойлгон ухаарч, хамтран ажиллаж, улс орноо ёс суртахуун, дэг журамд дулдуйлан хөгжүүлэх аваас иргэд нь ч мөн тодорхой түвшинд Гэгээнтэн болох буюу оюунлиг дэст хүмүүс болно. Та надтай учрахаасаа өмнө, Гэрэл болон Аялгуу бясалгахаасаа өмнө, аль хэдийн оюунлиг нэгэн байсан байгаад оюуны тэрхүү өндөр түвшнээс эхлэх юм бол бид бусад ямар ч орноос, өөр ямар ч үндэстнээс илүү хурдан хөгжинө. Тиймээс зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй байх нь хангалтгүй. Хэрэв бид үүнээс гадна овуны хүчтэй байх аваас бүрэн төгс болно. Сэтгэлийн ийм илүү дээд түвшинд нэгэнт хүрсэн хойно тэр нь төдийчинээ удаан үргэлжилнэ.


Хүн төрлөхтний хөгжилд гэгээрэл маш чухал


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Сиетл, Вашингтон, АНУ, 1993 оны 4 сарын 07

(Англи хэлнээс) Видео бичлэг #348

Бидний амьдрах дэлхийн цаг үе өөрчлөгджээ. Тэгээд бид шинэ, өөр төрлийн орчин нөхцөлд амьдрах болсон бөгөөд энэ шинэ цаг үед маш олон хүмүүс гэгээрч, хүн төрөлхтөн энх тайванд хүрэхэд илүү амар болох юм. Мөн Дэлхийн удирдагчдын залгамж үе зэр зэвсгээр биш, харин цэцэн мэргэн ухаанаар, хайр халамжаар удирдан залж, бүх хүмүүс ах дүүс гэдгийг ойлгон ухаарна гэдэгт найдацгаая. Янз бүрийн улс орон гэдэг бол төрөл бүрийн өрөөнүүд бөгөөд бүх гэр бүлийн гишүүд энэхүү өрөөнүүдийг бие биентэйгээ хуваалцах тэнцүү эрхтэй, бие биентэйгээ амар амгалан, зохицон амьдрах эрхтэй. Бидний ихэнх хэсэг хир зэрэг гэгээрээгүй, дэлхий ертөнцөө хайхрах эсэхээс үл хамааран, хүссэн бүхнээ дураараа хийж, ухамсараа ашиглахгүй байна, тэр хэмжээгээр бидний дэлхий бидний мөрөөддөг шиг, хүсэж байгаа шиг болж чадахгүй. Тиймээс дэлхий ертөнцийн ирээдүй бидний гарт байна. Энэ нь зөвхөн хөгжилтэй орнуудын улс төрчдийн гарт байгаа биш юм. Дэлхийг бүхлээр захирах Соломон хаан, эсвэл эртний Давид Хаан шиг цэцэн мэргэн, агуу сайн хаан байгаад ч, хэрэв хүмүүс үл ойшоон тойрон сэлээд байвал тэр хүний хийж чадах зүйл бага гэдгийг санаж явахтун.

Бидний өнөө цагт маш олон хүн гэгээрч, улмаар өөрсдийн цэцэн мэргэн ухаанаараа дэлхийг адислаж, эсвэл өөрсдийн хөршүүдийг гэгээрүүлж байна. Нэг хүн нөгөөгөө залан дагуулсаар дараа нь маш олон болж, хүмүүсийн дийлэнх нь өөрийн төрөлхөөс олгогдсон ухамсарт амьдралаар амьдарч, түүнийгээ дэлхийгээ Диважин болгох зорилгоор адислан ашиглах болно. Эс бөгөөс, бид хязгаарлагдмал номны мэдлэгээ хэр их ашиглах нь, эсвэл өөрсдийн салбарын талаархи мэдлэг зэрэг нь тийм ч чухал биш бөгөөд үүгээр бид зөвхөн багаахан хэмжээний зүйлийг л хүн төрөлхтний төлөө хийж чадах юм.

Бурхны таалалд өөрийгөө нээж улс эх орны ухамсрыг дээшлүүлэх нь


Цаглашгүй Дээд Багш Чин Хай, Сингапур, 1993 оны 3 сарын 08. (Англи хэлнээс)

Видео бичлэг #327

Нэг улсыг бусад улсаас илүү дээгүүр ухамсартай болгоход юу нөлөөлдөг вэ? Эхлээд, засгийн газар ухаалаг байх ёстой, тэд өөрсдийн газар нутагт сайн сайхны нөлөөллийг дагуулж, ард түмний төлөө өөрсдийгөө золиосолж мөн аливаад сурах хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Тэд хүмүүст сайн үлгэр дууриал үзүүлж, ухамсартай хүмүүсээс сурч, улмаар өөрсдийн цэц мэргэнийг улам нарийн хөгжүүлэх ёстой. Тэгэхээр, эрт цагаас эхлэн, маш олон мянган жилийн турш агуу их хаан нь хүмүүст дэмжигдэн, хайрлагдан дээдлэгдэж байсан. Тэдний нэрс нь бүхий л огторгуй ертөнцийн зүрхэнд хадгалагдан үлджээ. Мөн хэрэв засаг төрийн тогтолцоо нь сайн байх юм бол хүмүүс илүү их эрх чөлөөтэй, амар амгалан байдаг. Улмаар тэдний материаллаг хэрэгцээ хангагдсан учраас, хүмүүс амьдралын дээд үнэлэмжүүдийг хайж эхлэдэг, тэдний аюулгүй байдал нь баталгаажсан байдаг.

Хүмүүсийг эд хэрэгслээр хангахаас гадна ухамсартай байх нь илүү чухал, гэвч энэ нь зөвхөн эхлэлийн нэг цэг юм. Тэгээд бид бүхий л сайн сайхан нөлөөллүүдэд нээлттэй болсноор цэцэн мэргэн ухаан бидний газар нутагт ирж, бидний улс оронд адислалын хур буух болно. Хүмүүс нэгдэж, нэгэн зүрх сэтгэлээр улсаа хөгжүүлж, өөрийн үндэстнийг адисласнаар бид өөрсдийгөө илүү сайн сайхнаар мэдрэх болно. Зарим улс оронд хууль дүрэм хэт чанга учраас ухаантай эсвэл сайн хүмүүс хүртэл нэвтрэхэд хэцүү болсон байдаг. Үүний шалтгаан нь тэд гэмт хэрэгтнүүдээс айх зэрэг асуудлууд байдаг ч, үүгээрээ тэд гэгээрсэн, сайн санаат хүмүүст ч гэсэн хориг тавьж байгаа юм. Тиймээс, бидний улс орон материаллаг талаараа сайн хөгжсөн ч Бурхны адислал дутагдсанаас бид энэ байдлаа удаан хугацаанд барьж чадахгүй болно.

Tuesday, October 21, 2008

Цагаан Хоолтон болох нь Эх Дэлхийгээ аврахад хангалттай. Төгс Гэгээрсэн их Багш Чин Хай айлтгав, Монако, 2008 оны 05 дугаар сарын 04


Энэ ертөнцийн хүн бүр хагас цагаан хоолтон болоход л бид эх дэлхийгээ аварч чадах юм. Ингэх нь хамгийн сайн бөгөөд хамгийн хурдан арга билээ. Учир нь мах гэдэг бол зөвхөн газрын тухай асуудлыг хөнддөггүй юм, энэ нь ус, эм, энерги, тээврийн хэрэгслээс үүсэх агаарын бохирдол, сэтгэлийн тухай бөгөөд энэ л хүмүүсийг өвчлүүлдэг юм.

Тиймээс та хүмүүст цагаан хоолтон болохыг зөвлөж чадвал, тэр нь л эдгээр хүмүүсийн болоод энэ дэлхийн төлөө таны хийж чадах хамгийн сайн хэрэг болно. Тэгэж чадвал бид бүх онгоцнууд, бүх машинуудтайгаа байсан ч болно, учир нь CO2 нь “сэтгэлийн өвчин”, энэ их олон амьтдыг өсгөхөөр ийм их ус зарцуулж буй явдал, ой модоо сүйтгэх болоод тээврийн хэрэгслийн адил хэмжээний хор уршигтай зүйл биш юм. Бид тэр бүү хэл засгийн газарт найдаад суух хэрэггүй юм, учир нь засгийн газар дандаа бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Жишээ нь засгийн газар хүмүүсийг мах идэхийг нь хориглож чадахгүй. Тэд чадах ч байж магадгүй, гэвч тэд үүнийг хийхийг хүсэхгүй байна.

Тиймээс хувь хүн эх дэлхийгээ аврахад хамгийн сайн нь юм. Зүгээр л цагаан хоолтон болцгоо, тэгээд бид их хэмжээний метан хий, тээврийн хэрэгсэлээс үүсэх агаарын бохирдол, үр ашиггүй зүйлд хэрэглэж буй ус болон газраа хэмнэж чадна. Тэр газартаа хүн бүхэн хүрэлцэхүйц хоол хүнс ургуулж чадна. Тэгээд амьтдыг хооллож буй тэр хүнсээрээ өлсгөлөн нэгнээ хооллох боломжтой. Бид хэзээ ч өлсөхгүй байж болохсон. Хэрэв хүмүүс цагаан хоолтон болвол эх дэлхийгээрээ идэх зүйлтэй байж болно. Тэгээд бид онгоц гэх мэт одоо бидэнд байгаа бүх хэв маягаа авч үлдэх ч боломжтой. Мэдээж бид тэдгээр зүйлсийг хадгалж үлдэхгүй бол хамгийн сайн хэрэг. Гэвч хэдий тэр онгоц, галт тэрэг, машинтай хэвээрээ байлаа ч хүмүүс цагаан хоолтон болох юм бол эх дэлхийгээ аврах боломжтой. Хүн бүр үүнийг мэдэхгүй байна. Тиймээс мэдэх хүн бүхэндээ дэлхийгээ авар гэж хэл. Хэрэв бид тэгж чадахгүй бол, аварч чадахгүй.

Хүн болгоны сэтгэлийг түгшээгээд байгаа тэр цаг агаарын талаар бас нэг зүйлийг нэмж хэлэхэд: Хэрэв бид засгийн газраас ивээгдэж чадвал сайн хэрэг болохсон. Тэгэхгүй байлаа ч хүн бүхэн үүнийг хийж чадна. Зүгээр цагаан хоолтон л бол, тэгээд бид аварч чадна. Бид их зүйлийг аварч чадна. “Юу л тарина, түүнийгээ хурааж авна”, муу үйлийн үрийн улмаас, хэрэв бид муу зүйл хийвэл бид муу зүйл л хүртэх болно. Энэ зөвхөн физик энергийн тухай, тэр байтугай дайн яаж бий болж буй явдал тэр бүхний ч тухай биш юм. Муу үйлийн үр бидэн дээр буцаж ирдэг, тэр үед хэн ч бидэнд тусалж чадахгүй Бурхан ч чадахгүй. Учир нь Бурхан хүртэл биднийг ийм зүйл хий гэхэд нь бид хийхгүй бол Тэр бидний хүсээд байгаагаар нь л болгох болно. Хэрэв та нар алдаа хийх гээд байгаа юм бол энэ та нарын хэрэг. Бурхан та нарыг цаг ямагт хянаж байдаг хэн нэгэн биш. Хэрэв Тэрээр зарим нэг байдлаар хянадаг бол сайн, гэвч Тэр ийм зүйлийг хийдэггүй.

Тиймээс бид өөрсдийгөө хянах ёстой, аль нь сайн аль нь муу вэ гэдгийг мэдэх ёстой. Библи эсвэл өөрийн шүтдэг шашныхаа ном сударыг унш. Ном судар танд юу хий гэж хэлж байгааг олж мэдэхийн тулд жинхэнэ ёсоор судла. Аль ч шашны, аль ч судар ийм үед хэрхэн аврагдах вэ, дэлхий ертөнцөө яаж аврах вэ, хэрхэн амьдарч энэ бүхний эцэст диваажинд яаж хүрэх талаар зөвлөсөн байгаа. Энэ бүх зүйл ном сударт байгаа, би ингээд хэлээд байгаа биш юм.

Энэхүү гайхамшигт хэлэлцүүлгийн Төгс Гэгээрсэн Их Багшийн телевизийн сурвалжлагыг бүрнээр нь үзэхийг хүсвэл дараах хаягаар орно уу: http://video.Godsdirectcontact.net/magazine/BMD640.php