Friday, November 7, 2008

Сэрэх цаг тань болжээ Ах минь, сэрүүн улирал ирж байна шүү Эгч минь


Аймшигт тэрний шидээр
Арван хоёр ах нь шувуу болоод
Жаахан дүү нь ганцаар үлддэг үлгэрийг санаж байна уу

Тэр үлгэрийн шувууд яагаад тийм болсноо санадаг билээ
Гэтэл та нар минь санахгүй байна

Хэцүү бэрхийг үл хайхран
Нүцгэн гараараа халгайгаар цамц нэхэн
Ганц ч үг амнаасаа унгаж болохгүйг санаж
Гамшигт цаг ирэхээс өмнө ах нарыгаа аврахаар
Балчирхан дүү нь бүгдйиг даван туулдаг гэсэн байдаг

Бидний хувьд бол ганц хормыг ч гэлээ алдахгүй
Бясалгалаа сайн хийж, сэтгэлийн гэрэл аялгуугаар цамц нэхээд
Сэрээж тэднийгээ аврахсан

Тэгээд бид бас Азтай
Төгс Гэгээрсэн Далай Ээжтэй
Хаана ч ах нар минь газардлаа гэсэн
Хөх цэнхэр Далай тосон дэвсэх билээ

Хэдий тийм ч, тэд бас санах ёстой
Ижий минь гэж бодохлоор л
Энэ сэтгэл гонсойх юм, ийм сайхан гээд л дусал дуслаар унгаах юм
Тиймээс одоо бид цамцаа нэхэх цаг ирлээ
Тэр нар жаргахаас өмнө тэднийг сэрээж халхлан хамгаалая

Их Багшийн нэгэн сургаальдаа хэлсэнчлэн, эхлээд эх болсон хамаг амьтны төлөө, аз дутсан хэний ч болов төлөө залбирая.

Бурхан минь нэг гуйх зүйл маань бол, Бидний хайрт Ээжийг минь бас сайн харгалзаарай, Таниас гуйя.

1 comment:

Төслийн хэрэгжүүлэгч Д.Буянхишиг said...

Сайнбайна уу ?
Та info@zarlig.biz -ээр бидэнтэй холбоо барина уу .
Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна .
Зарлиг хүмүүнлэгийн хөдөлгөөн