
Эргэж буцахгүй тэр он жилүүдийн уртад
Энэрч намайг хайрласан билээ Та
Дэндүү орой ирлээ дээ
Энэ удаа
Дэнлүүний гэрэлд хүлээж суугаа таныгаа
Даанч их хүлээлэглээ дээ Ижий минь
Ирээд энэ бүхнийг тунгаан харахад
Төөрөөд олохгүй байх вий Гэрээ гээд, тун ч удаан хүлээж дээ
Энэ дэнлүүний гэрлийг харахад ширгэх дөхсөн байна
Эндээс ийшээгээ удсан бол их л удаан гудайх байсан байна би
Зүүдэнд минь Та ирдэг байсан билээ
Зөн билигт минь шивнэдэг байсан
Өрөөлийг өөрийгөө гээд итгэчихсэн би
Өнгийж дотогшоо чагнах тэнхэлгүй болсон байжээ
Дэргэд минь салхи яагаад исгэрч байгааг
Далайн түрлэг сэтгэлийг минь татаж байгааг
Дээрээс илгээсэн нэгэн хажууд минь сууж байгааг
Дэнлүүний гэрэл удахгүй мөхөхгээд байгааг
Цэцгэс хүртэл
Бороо хүртэл сэрээхийг оролдоод байгааг мэдсээн би
Ижийдээ туслах цаг боллоо, эргээд тэндээс л тэнхрэнэ
Ижийдээ Хайраар сүлээдь сэтгэлээр аягалж өгөе гэсэн юм
Гэтэл, тэр бас намайг Таниас минь харамлаад ч юм уу
Тэр цаг нь болтол сургаж хатуужуулах гээд ч юм уу
Тэгээд л удчихлаа би
Тэгэхдээ одоо үүрд Тандаа ирлээ би
Тэгэвч бас гуниагүй юм шүү би
Усны дусал шиг ихрийгээ олж хараад
Уулзаж таньсандаа баяртай байна би
Уулны орой гэж үгүй, усны хязгаар гэж үгүй
Хүслэнт гэртээ суугаад
Хүлээж суусан Тандаа ирлээ би
Хамгаас хайртай Тандаа.
Билгүүн, 11,07,05
No comments:
Post a Comment