Friday, November 7, 2008

Сэрэх цаг тань болжээ Ах минь, сэрүүн улирал ирж байна шүү Эгч минь


Аймшигт тэрний шидээр
Арван хоёр ах нь шувуу болоод
Жаахан дүү нь ганцаар үлддэг үлгэрийг санаж байна уу

Тэр үлгэрийн шувууд яагаад тийм болсноо санадаг билээ
Гэтэл та нар минь санахгүй байна

Хэцүү бэрхийг үл хайхран
Нүцгэн гараараа халгайгаар цамц нэхэн
Ганц ч үг амнаасаа унгаж болохгүйг санаж
Гамшигт цаг ирэхээс өмнө ах нарыгаа аврахаар
Балчирхан дүү нь бүгдйиг даван туулдаг гэсэн байдаг

Бидний хувьд бол ганц хормыг ч гэлээ алдахгүй
Бясалгалаа сайн хийж, сэтгэлийн гэрэл аялгуугаар цамц нэхээд
Сэрээж тэднийгээ аврахсан

Тэгээд бид бас Азтай
Төгс Гэгээрсэн Далай Ээжтэй
Хаана ч ах нар минь газардлаа гэсэн
Хөх цэнхэр Далай тосон дэвсэх билээ

Хэдий тийм ч, тэд бас санах ёстой
Ижий минь гэж бодохлоор л
Энэ сэтгэл гонсойх юм, ийм сайхан гээд л дусал дуслаар унгаах юм
Тиймээс одоо бид цамцаа нэхэх цаг ирлээ
Тэр нар жаргахаас өмнө тэднийг сэрээж халхлан хамгаалая

Их Багшийн нэгэн сургаальдаа хэлсэнчлэн, эхлээд эх болсон хамаг амьтны төлөө, аз дутсан хэний ч болов төлөө залбирая.

Бурхан минь нэг гуйх зүйл маань бол, Бидний хайрт Ээжийг минь бас сайн харгалзаарай, Таниас гуйя.

Эргээд ирлээ би


Эргэж буцахгүй тэр он жилүүдийн уртад
Энэрч намайг хайрласан билээ Та
Дэндүү орой ирлээ дээ
Энэ удаа
Дэнлүүний гэрэлд хүлээж суугаа таныгаа
Даанч их хүлээлэглээ дээ Ижий минь
Ирээд энэ бүхнийг тунгаан харахад
Төөрөөд олохгүй байх вий Гэрээ гээд, тун ч удаан хүлээж дээ
Энэ дэнлүүний гэрлийг харахад ширгэх дөхсөн байна
Эндээс ийшээгээ удсан бол их л удаан гудайх байсан байна би
Зүүдэнд минь Та ирдэг байсан билээ
Зөн билигт минь шивнэдэг байсан
Өрөөлийг өөрийгөө гээд итгэчихсэн би
Өнгийж дотогшоо чагнах тэнхэлгүй болсон байжээ
Дэргэд минь салхи яагаад исгэрч байгааг
Далайн түрлэг сэтгэлийг минь татаж байгааг
Дээрээс илгээсэн нэгэн хажууд минь сууж байгааг
Дэнлүүний гэрэл удахгүй мөхөхгээд байгааг
Цэцгэс хүртэл
Бороо хүртэл сэрээхийг оролдоод байгааг мэдсээн би
Ижийдээ туслах цаг боллоо, эргээд тэндээс л тэнхрэнэ
Ижийдээ Хайраар сүлээдь сэтгэлээр аягалж өгөе гэсэн юм

Гэтэл, тэр бас намайг Таниас минь харамлаад ч юм уу
Тэр цаг нь болтол сургаж хатуужуулах гээд ч юм уу
Тэгээд л удчихлаа би
Тэгэхдээ одоо үүрд Тандаа ирлээ би
Тэгэвч бас гуниагүй юм шүү би
Усны дусал шиг ихрийгээ олж хараад
Уулзаж таньсандаа баяртай байна би
Уулны орой гэж үгүй, усны хязгаар гэж үгүй
Хүслэнт гэртээ суугаад
Хүлээж суусан Тандаа ирлээ би

Хамгаас хайртай Тандаа.

Билгүүн, 11,07,05

Wednesday, October 29, 2008

Дотоодынхоо Бурханы Оронг нээсэн цагт хаа сайгүй Бурханы Орон болж хувирна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, АНУ, 2001 оны 06 сарын 07 (Англи хэлнээс)
DVD #718

Та нар хаана ч амьдарч байсан өдөр бүр цаг үргэлж Бурханы Орон өөд тэмүүлж байх учиртай. Амьдарч буй газар чинь цаг зуурынх юм шүү гэдгийг ойлго. Учир нь нүд тань газар дэлхийн гадар өнгө төрхийг ажиж, чих чинь гадны дуу чимээг сонсож байдгаас бодит ертөнцөд амвдарч байна гэж ташаардаг. Үгүй юм шүү дээ! Та нар хаана ч байсан Бурхны Оронд л байдаг. Ийм л юм. Даанч та нар дотоодруугаа өнгийж харахаа мартчихдаг. Амьдралд тань ямар нэгэн онцгой зүйл тохиолдохыг хүлээсээр байдаг. Гэтэл энэ бол та нарын амьдрал биш! Амьдрал дотоодод чинь бий. (Багш билгийн нүдээ заав.) Гаднаас ямар нэгэн зүйлийг хайж эрэлхийлээд юуг ч хэзээ ч олохгүй. Байгаа газраасаа юу ч олж харахгүй байгаа бол өөр хаанаас ч юу ч хайгаад нэмэргүй.
Би та нарт Эзэн Бурхны Вант улсыг хаанаас хайхыг аль хэдийн зааж өгсөн. Та нар өдөр бүр, цаг бүр, энэ дэлхийн аль ч буланд байсан эрж хайж өөрсдөө олох ёстой. Хэрэв амьдралд тань ямар нэгэн онцгой зүйл тохиохыг хүлээж суух, эсвэл аж амьдралд тань өөрчлөлт авчрах юу ч бай түүнийг л хүсэж хүлээж суух аваас дэмий горьдож, буруу зүйлд найдаж суугаагаас өөрцгүй. Энэ гол санааг ойлгоогүй бол хаана ч хэдийд ч асуудалтай тулгарна гэсэн үг. Би та нарт Бурхны Оронг өгч чадахгүй. Харин Бурхны Ороныг хэрхэн олохыг харуулж чадна. Учир нь энэ бол өөрсдийн чинь л юм шүү дээ! Хүн бүрийн дотор адилхан Бурханы Орон бий. Бид дотоод уруугаа сайтар төвлөрч, тэгэхдээ хэнийг ч, юуг ч олж харахгүй байгаа бол тэр чинь Бурханы Оронгоос өөр юу байх билээ. Харин ертөнцийн зүйлст сатаараад байвал, тухайлбал энэ нь бясалгалын төв, ашрам ер юу ч байлаа гэсэн өөрцгүй зөвхөн өөртөө лай удаж байна гэсэн үг. Төв дээр ирж намайг харах, эсвэл тэнд ирж байх нь сайн л даа. Учир нь та нар надтай уулзаж юм асуухсан гэцгээдэг, эсвэл зүгээр л удаан уулзаагүй найзтайгаа уулзах шиг болдог. Төв бол очих газартай байлгахын тулд зориулж бүтээгдсэн юм шүү дээ. Хүмүүс дуртай үедээ ирж, бусадтайгаа уулзаж, сайхан орчинд байж, бясалгалаа сайжруулахад нь бие биедээ урам зориг хайрлаж байх газар юм. Яагаад гэвэл аливааг ганцаараа туулж өнгөрөөнө гэдэг мэш хэцүү, харин олуулаа хамтдаа бол хамаагүй амар байдаг, Ердөө л тэр. Тэрнээс биш төв та нарт гэгээрэл, дэвшил хайрладаг юм биш. Төв бол номын ах эгч нар бие биенээ таньж мэдэн, улмаар дотоодынхоо жинхэнэ Төвийг эрж хайхад нь бие биедээ урам хайрлахад зориулагдсан газар юм. Зарим хүнд энэ бүхэн үнэхээр хэрэгтэй байхад нөгөөд нь шаардлагагүй байдаг. Ихэнх маань бие дааж сурах хүртлээ ингэх хэрэгтэй л дээ. Яг л өсч томортлоо гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг шиг. Төв бол ийм л газар юм. Энд нэгэн бүлийнхэн чинь байгаа болохоор санаа зовох юм бага болно. Яг л дөнгөж өндөгнөөсөө гарсан дэгдээхэй эцэг эхээсээ хамааралтай байдаг шиг. Харин цаг нь болонгуут эцэг эх нь тэднийг нисгэж сургахаар үүрнээсээ хөөн гаргадаг шүү дээ.

Tuesday, October 28, 2008

Өөрийн Жинхэнэ Би-гээ нээсний дараа хүн хэзээ ч ганцаарддаггүй


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Хавай, АНУ, 1993 оны 3 сарын 27 (Англи хэлнээс)
Видео хуурцаг #341

А: Яагаад би хаяа маш ганцаардангуй мөн гашуудалтай мэдрээд байдгийг хэлж өгөхгүй юу. Яагаад би аз жаргалтай мөн зовлон шаналалгүй байж чадахгүй байгаа юм бэ?
Б:Яагаад гэвэл бид бүрэн бүтэн биш байгаагийнх. Хүн болгон одоо мөн дараа нь эсвэл ихэвчлэн ганцаардаж байдаг, заримдаа бүр амиа хорлох хүртэл байдаг бөгөөд энэ дэлхий орчлонгийн нэгээхэн ч зүйл, бүр бүхэл бүтэн Дэлхий Гүрэн тэр чигээрээ байлаа ч, сэтгэл хангаж чадахгүй. Үүний учир юу вэ гэвэл бид урд нь –энэ дэлхийд ирэхээс өмнө, энд ирж эндхийн учир явдал ихтэй үйл явдалтай орооцолдон өөрсдийн жинхэнэ уг гарлаа мартахаас өмнө—илүү дээр зүйлтэй байснаа мэдэж байгаа учраас тэгж байгаа юм.Тиймээс, бид хаана байх ёстой бидний хамгийн үнэт зүйл байгаа газарлуу буцаж явах ёстой, ингэснээрээ бидний амьдралын том жижиг бүхий л хэрэгцээг хангах болно. Тэр бүүхэл бидний хурьцлын хүсэл хүртэл буурах болно, дэлхийн хамгийн гайхам үзэсгэлэн хүртэл гэгээрэхээс өмнө татдаг байсан шигээ биднийг эзэмдэн уруу татах хүчээр дутна.
Гэгээрэх гэдэх бол зөвхөн өөрийгөө мэдэх буюу Ин болон Ян, аль аль хүйсийг дотроо агуулах бид ямар төгс болохыг мэдэх гэсэн үг. Бид өөрсдийн энэ Биедээ эерэг ба эсрэг талтай, эмэгтэй болон эрэгтэй чанартай. Хэрэв бид эдгээрийг нэгтгэвээс бид Ин болон Яныг тэнцэтгэж улмаар бид бүрэн төгс бүтэн болж, бидэнд юу ч хэрэггүй болон, бид хэзээ ч ганцаардахгүй болно.
Би өдөр болгон өөрийн өрөөндөө бүхэл өдрийн турш, үлдэж хичнээн ч сар байж чадна.Надаа хийх юм байхгүй, гадагш гарч лекц унших хэрэггүй байхад ч би ганцаарддаггүй! Хэр их хүмүүстэй уулзана тэр хэмжэээгээр би ганцаарддаг ба аль зэрэг бага хүнтэй уулзана тэр хэмжээгээр ганцаардлыг бага мэдэрдэг. Яагаад гэвэл би хүмүүстэй байх үедээ гадна орчинд “гарах” хэрэгтэй болдог. Хүмүүсийг халамжлах, тэдгээрийн хүсэл хэрэгцээг сонсох, тэдний зовлон, ганцаардал, гашуудлыг хамт хуваалцах гэж би бүхлээрээ гадаад орчинруу хандах хэрэг гардаг: миний дотоод хүч гадагшаа гарах хэрэг гардаг мөн миний төвлөрөл гадагшаа гарах хэрэг гардаг. Тэгээд би ганцаардлыг мэдэрдэг яагаад гэвэл би жинхэнэ Өөрийгаа мартдаг, дор хаяж тодорхой тухайн цаг үед, Надад Өөртэйгөө байх хугацаа гардаггүй, эсвэл би үүнээсээ бага зэрэг салах хэрэг гардаг. Үнэндээ би хэзээ ч Өөрөөсөө салдаггүй гэхдээ миний ухаан, төвлөрөл, анхаарал зэрэг нь энэхүү “жинхэнэ Би-гийн төгс аз жаргалаас”салдаг, иймээс би ганцаарддаг.Гэхдээ би ганцаараа байх үедээ, би дотроо Өөртэйгөө тоглож, Өөртэйгөө нэгдэж мөн төгс болдог.
Тиймээс, би хэзээ ч ганцаарддаггүй, танд энэ логик зөрчилдсөн асуултыг болгооё.Үзээд алд тэгээд та ойлгох болно, гэвч эхлээд гэгээрэх хэрэгтэй, гуйж байна!

Бүхэнд Бурхны зорилгыг харна гэдэг мэргэн ухаан ба энэрэгүй байдлыг тэтгэнэ гэсэн үг.


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Стокгольм, Швед, 1999 оны 05 сарын 31 (Англи хэлнээс)
Видео хуурцаг #6556

А: Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Та үргэлж аз жаргалтай байдаг хүн үү?
Б: Миний амьдралын хамгийн чухал зүйлээ аль хэдийн олсон, нэрлэбэл, Бурхны талаарх мэдлэг. Тэгээд хоёр дахь хамгийн чухал зүйл бол Түүний юу хүссэнийг хийж гүйцэтгэх, буюу дэлхийг тойрон явж та нар бол Бурхан гэдгийг хэлж өгөх.
Тийм, би эхэнхдээ аз жаргалтай байдаг, гэхдээ заримдаа би бусад улсууд зовж байгааг хараад, гунигтай байгааг хараад, өвчин зовлонд уначихаад тусламж гуйж байгааг хараад гунигтай байдаг. Иймэрхүү үеүдэд би өөрөө хувь хүнийхээ хувьд гунигтай байдаг. Гэвч дэлхийн орчин байдлаас үүсэн бий болсон азгүй, гунигтай байдлыг эс тооцвол миний дотор үргэлж үнэн амгалан байдал оршиж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр миний зүрх сэтгэл, сэтгэл санаа нөлөөнд автаж миний ухаан зовлонд орсон байж болох ч, миний сүнс, миний ухамсар энэ дэлхий дээр болж буй юм бүхэнд зорилго бий гэдгийг мэдэж, мөн Бурхнызохицуулалт дандаа төгс байдгийг ухамсарлаж байдаг.
Хүмүүс яагаад зовдог вэ гэвэл тэд тухайн үйл явдлын цаана байгаа, таатай ч бай, таагүй ч бай, зорилгыг хардаггүй. Би яагаад зовж байна гэхээр би тэдний зовж байгааг хараад зовж байдаг, тэгээд тэд хэдийгээр илүү мэдэх ёстой ч тэд мэддэггүйгээс тэр зовлонг туулах хэрэгтэй болж байгааг нь харах маш харамсалтай байдаг. Бид өөрсдийн цэц ухамсраараа Үнэнийг харж чаддаг болонгуут бидэнтэй тохиолдож буй зүйлсд бид зовж шаналахаа болидог. Гэхдээ өөр хэн нэгэн зовж байгаагаас бид бас зовж болно. Ийм маягаар Иисуус Христ түүний физик бие хамгийн их зовлон амсаж байхад хүртэл тэрээр агуу хайрыг агуулсаар байсан юм.

Monday, October 27, 2008

Өөрийн дотоод Би-гээ мэдэж, салхи мэт эрх чөлөөтэй бай


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Стокгольм, Швед, 1999 оны 5 сарын 31 /Англи хэлнээс/
Видео хуурцаг #6556
А: Би яагаад хүссэн шигээ байж чадахгүй байгаа юм бэ? Би яаж тийм хүссэн шигээ байж чадах вэ?
Б: Хэн чамайг хориод байгаа юм бэ? Зөвхөн чи өөрөө. Чи хэрвээ эрх чөлөөтэй байхыг хүсэж байвал чи өөрийгөө мэдэх хэрэгтэй яагаад гэвэл чи бол жинхэндээ эрх чөлөөтэй юм. Эхлээд өөрийгөө мэд, дараа нь чи салхи шиг, үүл шиг, Бурхан шиг эрх чөлөөтэй болно. Бидний эрх чөлөөг боогдуулж буй бүх хорио цээр Жинхэнэ Өөрийгөө үл тоомсорлосноос үүдэлтэй. Өөрийн Жихэнэ Би-гээ нээсний дараа хүн хэзээ ч ганцаарддаггүй.
Тэгээд та ойлгох болно, гэвч эхлээд гэгээрэх хэрэгтэй, гуйж байна!

Оролдлоготой хичээнгүй бясалгал болон Бурхны залбирлын тусламжтайгаар хувь заяаг өөрчилж болно.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Любляна, Словен, 1999 оны 5 сарын 26 (Англи хэлнээс) Видео бичлэг #660
А: Бидэнтэй учирч байгаа бүхэн хувь заяа юу заяа тавилан уу? Өөрөөр хэлбэл, одоо болон ирээдүйд бидний хувь заяа эсвэл заяа тавилан аль хэдийн тодорхойлогдсон байдаг уу? Мөн үүнийг өөрчилж болох уу?
Б:Тийм, хүн болгоны хувьд хувь заяа эсвэл заяа тавилан нь тодорхой заагдсан байдаг яагаад гэвэл үүнийг өөрчлөх хангалттай хүсэл эрмэлзлэл болон Бурхны залбирал энэрлийг мэдрэх холбоо тогтоож чаддаггүйгээс бид түүнээс зугтаж чаддаггүй. Гэвч бид дахин холбоо тогтоож чадсанаар өөрчилж чадна. Бид ахин ухаан санаатайгаа зууралдахгүй, харин оронд нь бид бүхнийг боломжтой болгогч огторгуй ертөнцийн эрч хүчтэй ажиллана. Тиймээс бясалгал хүртсэний дараа бүр сэтгэл санаа уншигч хүртэл та нарын гарын алгыг уншиж чадахгүй, та нарын ирээдүйг хэлж чадахгүй, та нарын талаар юу ч хэлж чадахгүй яагаад гэвэл та нарын ухамсар дээд түвшин очиж байгаа учраас. Тэгээд энэхүү өндөрлөгөөс бид арай илүү тод харж улмаар ухамсарын өндөр түвшний ачаар маш олон зүйлсээс зайлс хийж чадна.
Би та нарт бас нэг өөр нууц хэлье: Одоо юу ч болж байлаа гэсэн яг энэ нэгэн цагт, огторгуй ертөнцийн хадгалах өрөөнд маш олон өөр боломжууд мөн болж байгаа. Өдөр тутмын бясалгалын хүчээр та бүхэн янз бүрийн өөр боломж бололцоонуудыг харах боломжтой болдог ба тэрчлэн бүр өөрөө нэгийг нь сонгож, өөрийн хүсээгүй юунаас ч татгалзах боломжтой болно.
Бурхны оронд өнгөрсөн, ирээдүй одоо гэж байхгүй. Тэнд дан ганц үргэлжилсэн цаг буй бөгөөд бүх зүйл дандаа тогтсон нэгэн газраа байдаг. Энэ нь яг хадгалах/агуулахны өрөө шиг бөгөөд тэнд маш олон сонголтууд байдаг! Исүс хэлэхдээ: “Манай аавын гэрт, маш олон ордууд байдаг”, гэвч бид энэ олон орд харшийг мэдэхгүй болхоор бид ганцхан л нэг боломжтойгоо зууралдаад үлддэг, энэ бол маш дорд ухамсар буюу физик орд юм. Тиймээс бид бусад өөр боломжуудыг мэдэхгүйн улмаас зовж байдаг.
Бурхныг мэднэ гэдэг бол энэ олон төрлийн орд харшны түлхүүрийг авсантай ижил бөгөөд ингэх аваас бид олон төрлийн сонголтуудад эрхлэж, бидний амьдрал илүү дүүрэн болж, илүү сэтгэл ханамжтай мөн аз жаргалтай байх болно. Олон орд харшууд гэдэг нь олон төрлийн үйл явдлууд нэгэн цаг хугацаанд болохыг хэлж байгаа бөгөөд энэ нь яг л олон тогтолцоо /орд харш/ нэгэн гэрт хамтдаа оршихын зэрэгцээ олон өөр төрлийн зүйлсийг агуулж байгаа гэсэн үг. Тиймээс, бид нэг үйл явдлыг нь сонгож нөгөөгөөс нь татгалзаж болно, гэхдээ зөвхөн гэгээрсэн хүн л бүх өөр төрлийн энэ олон сонголтуудад орох эрхтэй байдаг. Ийм маягаар нөгөө муу үйлийн үр гэж нэрлэгдэх зүйл арчигдан үгүй болдог яагаад гэвэл тэр нь хаана байгааг бид мэддэг болж улмаар түүнийг бид шатаах юм уу устгаж ч болно.

Sunday, October 26, 2008

Багшийн ярьсан хошин шог яриа: Давталт маш олон хэрэглээтэй

hearts Pictures, Images and Photos
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, АНУ 2003 оны 2 сарын 04,
(Англи хэлнээс) DVD#754

Нэгэн худалдааны компаний дарга өөрийн нэг ажилтандаа хэлж байна гэнэ, "Хамгийн гол санаж явах ёстой зүйл бол давтах, давтах, давтах! Энэ бол гол түлхүүр! Хэрэв та зарах хэрэгтэй бараа байвал, түүнийгээ зарж болох ямар л арга байна, бүхнийг хэрэглэх хэрэгтэй. Үүнийгээ давт, хүмүүсийн хоолойг дүүргээд өг. Бүр шаардлагатай бол өөрийгөө чи шаналгаатай өвчин, бусдын зэвүүцлийг төрүүлэгч ч болгох хэрэгтэй, харин гол нь хэзээ ч давтах, давтах, давтах аа мартаж болохгүй. Энэ бол бидний цорын ганц үр дүнд хүрч, бараагаа зарах арга зам!"
Тэгэхээр нь ажилтан "За, даргаа!" гэж хариулжээ.
Тэгээд дарга "За тэгэхээр, та надтай ямар асуудлын дагуу ярих гэж ирсэн юм бэ дээ?" гэж асуув.
Хариуд нь ажилтан "За даргаа, энэ нөгөө цалин нэмэх, цалин нэмэх, цалин нэмэх талаар л даа!" гэж.

Өөрийн зөн совинг дагах нь урьдчилсан таамналаа дагахаас дээр байдаг.


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, АНУ

1999 оны 2 сарын 15, /Англи хэлнээс/ Видео бичлэг #635b

А: Би тодорхой хугацааны турш зурхайг сонирхол маягаар судлаж байсан, ба энэ нь хүмүүсийн чадвар ба сул талыг зөвхөн материаллаг талаас нь биш мөн оюунлаг талаас нь дүгнэхэд зарим тодорхой түвшинд тусладаг гэж бодож байна. Би үүнийг сонирхлын журмаар анх эхэлсэн, гэхдээ одоо ингээд авшиг авсаны дараа хүмүүст юу харж байгаагаа хэлэх нь зөв эсэхийг мэдэхээ болилоо. Ингэснээрээ үнэхээр тэдэнд туслах эсэхэд ч эргэлзэж байна, магадгүй нөгөө талаар энэ нь эсрэгээр нөлөөлж, надад харин ч их үйлийн үрийг нэмж байгаа ч юм билүү.

Б: HEARTSТэгэхээр, бид зарим үед хүмүүст муугаар нөлөөлдөг. Жишээ нь нэг хүнд сайн юм болох гэж байна гэж бодъё, чи тэр хүнд “Таны аз эргэж байна! Өө Бурхан минь! Та сая ам.Доллар хожихно! гэж хэлжээ. Гэтэл тэр хүн зүрхний шигдээс болоод үхчихэж болно. Эсвэл нэг муу юм тохиолдох гэж байна гэж бодъё, тэгээд чи “Танай найз охин чинь таныг хаяж өөр найз залуутай болох юм байна” гэе. Ингэлээ гээд ямар ашиг байна? Магадгүй тэр хоёр оюуны хүчээ ашиглан эргэж нийлж болох ч байсан юм билүү, тэр хоёр хувь заяг өөрлөж, эсвэл ядаж хойшлуулж ч чадах байсан байж болно. Гэтэл чи тэгэж хэлснээс болоод тэр хоёр үүнийг болох ёстой гээд ойлгочихно. Тэгээд тэд шууд л бууж өгөн, өрөвдмөөр болно.

Тиймээс хүмүүсийн ирээдүйг хэлэх ямар утга байна? Өнөөдөртөө л санаа тавьж байх нь хангалттай! Өнгөрсний талаар бол бид санаа зовж бодоод ч хэрэггүй. Хэдийгээр чи хэн нэгэнд “Та урд насандаа алуурчин байсан байна. Тийм учраас та одоо яг гахай шиг харагдаж байгаа юм” гэж хэлье. /Инээлдэцгээв/ Тэгээд юу нь сонин гэж? Тэр тэгсэн тэгээгүй гахай шиг л харагдана, тэгээд тэр урд насандаа алуурчин байсан гэж хэлснээр чинь түүний зан характер өөрчлөгдөхгүй. Тэгээд энэ орчлонд юу өөрчлөгдөв?

А: Гэхдээ Багш аа, Хэрвээ би хүмүүсийг оюуны талаас нь ямар чадал чадамжтайг нь дүгнэж чаддаг бол яах вэ?

Б: Чи гадны хүмүүсийг хэлж байгаа юм уу?

А: Тийм

Б: Юу хүссэнээ л хий, юу ч хориотой биш, за?

А: Юу гэхээр маш олон хүмүүс өөрийн үйлийн үрийн талаар санаа зовж байна. Тэр тусмаа, саяхан би хүмүүс зөвхөн энэ дэлхийн зүйлсэд жишээ нь гэр бүл болох эсвэл харилцаа холбоо тогтоох зэрэг асуудалд зовхоос гадна, мөн бясалгал оюунаа гэгээрүүлэх зэрэгт санаа тавьж өөрсдийн ирээдүйд санаа зовдог болсныг анзаарлаа.

Б: Хэрэв үүнийг хүсэж байгаа бол та тэдэнд мэдүүлж, хэлж өгч болно. Гэхдээ энэ нь хэр зөв, оновчтой болохыг би мэдэхгүй байна.

А: Миний бодлоор энэ нь зөв.

Б: Тэгэхдээ юмс хэзээд өөрчлөгдөж болно шүү дээ, хэзээд! Тэр битгий хэл аль нэг хүний ухамсарласнаас эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн ухамсраас, эсвэл хэн нэгний ид шидийн хүчээр цаг агаар ч гэсэн өөрчлөгдөж болно. Тиймээс бид тэр нэг зүйлийг тохиолдохыг урьдчилан харах нь үнэндээ сонин биш, тохиолдохгүй ч байж болно шүү дээ. Эсвэл үнэхээр тохиолдлоо, гэхдээ тэглээ гээд юу гэж? Хүмүүс аль бахь байдгаараа юу хийж байсан түүнийхээ дагуу гунигтай нэг бол баяртай болдог.

Тиймээс миний бодлоор та зүгээр ямар байна тэр байдлаар нь орхисон нь дээр. Ихэнх тохиолдолд та Гуань Иний Арга барилд суралцаад ирэхээр та юу тохиолдож болох талаар зөн совинтой болдог ба үүнийхээ дагуу та хамгийн зөв гэсэн зүйлээ л хий. Хэдийгээр та тухайн үед үүнийгээ мэдэхгүй ч, дараа нь та “Өө, Би үүнийг хийж чадлаа, тэгээд энэ нь зөв байсан байна!” гээд инээх болно.

А: Тийм, Энэ үнэн шүү.

Б: Тиймээс зарим тохиолдолд зурхай үнэхээр үнэн байгаад, таны бодол зурхайтай нийцэж чадаж байвал энэ нь сайн хэрэг. Та үүнийг зөв юм байна гэж мэдэж, мэдрэх болно. Та зурхай унших ч хэрэггүй, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ л дандаа хийнэ. Тиймээс таны зөн совин л хангалттай. Энэ маягаар танд урьдчилан унших хэрэггүй, та дараа нь харин бататгах маягаар харж болно. Бидэнд зурхай хэрэггүй. Бид зөв гэсэн зүйлээ өөрсдөө хийж чадна.

А: Та тэгэхээр зурхай зарим тохиолдолд тустай байж болно гэж байна уу?

Б: Үгүй, энэ тийм биш. Түүний хэрэг байхгүй! Бид бясалгагчид, бид өчигдөр, маргаашийн төлөө санаа зовдоггүй! Бид зүгээр л тэвчээд амьд байж, үхэхээ хүлээж байгаа, бид зүгээр л амьд байгаа. Тэр хоорондоо маш их чихэр болон бялуу иднэ, яагаад гэвэл бид идэхгүй байж чадахгүй учир. /Инээлдэцгээв/ Тэгээд бид хөгжилтэй байхын тулд дуртай зүйлээ хийж болно.

Үлгэр: Улсаа Удирдах Шилдэг Арга

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Формоса, Шихү, 1995 оны 10-р сарын 15,

Видео хуурцаг #502

Эртний Хятадын Сүн гүрний үед Хүй Нэн гэгч нэгэн билэг ухаантай, оюунлиг мэргэн бясалгагч байжээ.

Нэгэн удаа тэрээр Сүн улсын эзэн хаанд өөрийн хүндэтгэлийг илэрхийлэхээр явжээ. Эзэн хаан түүнийг ихэд халуун дотно хүлээн авч, улмаар түүнд хандан “Би, зөвхөн дайчин, эр зоригтой хүмүүст дуртай. Харин зөв сайныг номлогчдод дургүй. Танд намайг гэгээрүүлчихмээр зүйл байна уу” гэж яаравчилан асуужээ.

Багш: Сүнгийн эзэн хаан юу нь чухам зөв сайныг үл бодолцон гагцхүү хүч чадлыг эрхэмлэдэг болохоо маш тодорхой илэрхийлжээ. Түүнд өөр хэн юу нэмж хэлэх билээ дээ. Ямартаа ч иймэрхүү захирагчдыг илүүд үзэх хүмүүс бас байдаг шүү дээ. Эртний хүмүүс их тэвчээртэй байжээ. Та нар ийм байж чадах уу? Би л лав иймэрхүү хүмүүстэй уулзахаар очихгүй (Багш инээв). Надад лав тэвчээр дутна.

Тэгээд эзэн хаан “Та намайг юугаар гэгээрүүлж чадах вэ” гэж их боловсон байдлаар асууж гэнэ. Бид түүнд өөрсдийн “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр” номын нэг ботийг өгөх хэрэгтэй юм байна даа /Инээлдэцгээв/.

“Надад маш онцгой ид шидийн чадвар бий. Энэхүү хүчийг олсноор таны дайсан хэдий аймаар байвч түүний сэлэм биеийг тань нэвтэлж эс чадна, мөн тэрээр хэр хүчтэй, догшин байсан ч тэр танд хүрч эс чадна” гэж Хүй Нэн хариулаад “Эрхэм дээдэс минь та ийм ид шидийн хүчийг олмоор байна уу” гэж асуужээ.

“Хөөх! Би дуртай байлгүй яахав. Би эзэмшмээр байна. Би ийм ид шидийн хүчтэй байхыг хүсэж байна” гэж эзэн хаан хариулжээ.

Хүй Нэн тэгэх тусам нь түүнийг улам хорхойсуулж: “Хэдийгээр тэд танд хүрч юм уу таныг хатгаж дөнгөхгүй ч та өөрөө доромжлол басамжлаар зовох болно. Энэ тэгэхээр бас л хангалтгүйяа даа”. /Багшийн тайлбар: Хүй Нэн эзэн хааныг эхлээд анхдагч жижиг ид шидийн хүчээр татах гэж оролдоод, дараа нь түүнд илүү дээгүүр түвшний үнэнг сургах гэж байна/ “Надад дайснаа дарах өөр нэг ид шид байгаа, энэ нь юу гэхээр дайсан тань хичнээн их зоригтой байлаа ч таныг харуут эмээх болно. Энэ нь илүү дээр биз дээ. Тэгэхээр Эрхэм Дээдэс та үүнийг хүсэж байна уу”. Мэдээж энэ ид шид маш таалагджээ. Хүй Нэн үргэлжлүүлэн: “Хэдийгээр дайснууд Эрхэм Дээдэс Танд муу юм хийж чадахгүй ч энэ нь тэд Танд муу юм хийхийг хүсэхгүй гэсэн үг биш. Магадгүй, тэд бүр маш их хүсэж байж ч болох, даан ч чадахгүй л дээ. Надад бас нэг өөр ид шидийн чадал байна аа. Энэ нь дайснуудын алах ч юм уу халдах гэсэн муу санааг сарниулах хүчтэй юм. Эрхэм Дээдэс Та энэ идийн хүчийг болгоож байна уу”. Багш: Та нар үүнийг болгоох уу үгүй юу? Та нар нэг л дуугай байх чинь. /Багш болон бүгдээр инээв/. Надад иймэрхүү ид шид байхгүй, надаас иймэрхүү ид шидийн хүчийг битгий хүлээгээрэй. Миний хамгийн гол ур чадвар бол Гуань Ин арга юм.

Мэдээж эзэн хаан үүнд ихэд дуртай байсан ба “Би үүнийг ойлгож байна. Үнэхээр шүү. Би илүү ихийг мэдмээр байна. Хэлж өгөөч”.

Заа тэгээд Хүй Нэн хэлжээ. “Тэгэхээр одоо тэдгээр хүмүүс алах эсвэл муу зүйл хийхийг хүсэхгүй боллоо, тэгэвч тэд Таныг хүндэтгэж, Танд туслана гэсэн үг биш ээ. Миний бас өөр нэг ид шидийн хүч бол хүмүүсийн хар муу санааг арилгаж, Таныг хүндэтгэн, Танд туслуулах эрдэм юм. Эрхэм Дээдэс та үүнд дуртай байх уу”.

Хөөх гэж уулгалан эзэн хаан өөрийгөө барьж ядан байв. /Багш болон бүгд инээлдэв/. Тэрээр өөрийн хаан суудалдаа тогтож ядан байж, бууж очоод Хүй Нэний мутрыг атгаад авмаар байв. “Алив хурдан хэлээд өгөөч! Хурдан яриач!” гэж тэр байж ядан айлджээ.

“Миний энэ ид шидийн хүчээр Эрхэм Дээдэс Таныг харсан эр эм боловч Танд дуртаяа туслаж, чин сэтгэлээсээ Таныг хүндэтгэж хайрлах болно. Ингэснээр Эрхэм Дээдэстэн хүчирхэг болоод зогсохгүй мөн мэргэн цэцэн, сайн санаат буянтан болох болно. Тиймээс энэ сүүлийн хүч бол миний дурдсан бусад хүчнүүдээс хамгийн дээд нь юм. Энэхүү хүчийг Эрхэмсэг Эзэнтэн Та яахин болгоохгүй байх билээ”.

Эзэн хаан учир зүггүй “Тэгэлгүй яахав, Би болгоож байна! Би үүнийг үнэхээр хүсэж байна!” гэж бувтнажээ.

Эцэст нь Хүй Нэн нууцаа задлаж: “Эрхэм Дээдэс Та энэхүү шидийн хүч нь Күнз болоод Моцид харъяалагддаг болохыг мэдэх үү. Күнц болон Моцийг үлгэр жишээгээ болгоно уу. Хэдийгээр тэд улсыг захирч, баян байгаагүй ч тэд бүгдийн хаан нь байсан юм. Хүмүүс тэднийг хүндэлдэг байсан. Хүн бүр хайрлаж байсан. /Багш: Тэрээр хүмүүсийн сэтгэл доторхи хаан мэт хүнийг хэлж байна. Хаан байхын тулд заавал хаан ширээнд сууж, агуу цэрэг зэвсэг, цөмийн зэвсэгтэй байх албагүй. Тиймээс өөр нэг болон Моци нь нэгэн төрлийн хаад байжээ. Тэрээр түүнийг хэлэх гэсэн хэрэг./ Тэдэнд албан ёсны хэргэм цол байсангүй, тэдэнд цэрэг байгаагүй, гэвч тэд их эзэд байсан юм”. Хүй Нэн “их эзэд” гэдгээр “Бурхныг” хэлж байна. Энэ нь хүмүүс Есүс Христийг “Ертөнцийн Эзэн” гэж өргөмжилдөгтэй адил. Хэрэв бид Санскритыг Хятад хэлэнд хөрвүүлбэл Шагжамуни Буддаг “Шагжамуни Эзэнтэн” гэж хүндэтгэн дуудна. Есүс Христийг амьд байхад шавь нар нь түүнийг “Эзэн минь” гэж дууддаг байсан. Түүнчилэн Шагжамуни Буддаг шавь нар нь “Бурхан Багш минь”, “Их Багш минь” гэж дууддаг байсан байна. Тиймээс Хүй Нэн Күнз болон Моци нь хэдийгээр цэрэггүй байсан ч хаад, эзэд байсан гэдгийг тэр хэлж байгаа юм.

Тэгээд Хүй Нэн үргэлжлүүлэн: “Тэднийг харахын тулд энэ дэлхийн нэг ч сүнс өлмий дээрээ зогсон хүзүүгээ сунгахгүй байж чаддаггүй юм даа. Хүмүүс тэднийг харахаасаа хэзээ ч залхдаггүй, бүр нүдээ ч цавчдаггүй байсан юм. Дэлхий дээрх ямар ч эр, эм хүн тэдэнтэй таараад туслахгүй, дэмжихгүй, хүндлэхгүй байж чаддаггүй байсан юм. Энэ бүгд нь зүгээр л аяндаа зүрх сэтгэлээс нь ундардаг байсан юм. Энэ дэлхийн бүх хүмүүс тэдэнд бөхөлзөж, тэднийг шүтнэ. Хүмүүс тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй, тэр бүү хэл тэдний төлөө үхэхэд ч бэлэн, тийм их хүчээр хайрлаж байсан юм”.

Багш:Хүй Нэн юу гэх гэсэн бэ гэхээр Күнз болон Моци нар хаан ширээнд суулгүйгээр хүмүүсийн хайр хүндлэлийг олж авсан юмаа. Олон хүн хаан ширээнд суусан ч хэн ч тэдэнд дуртай байсангүй. Харин ч тэднийг харааж, эсвэл хувьсгал хийн зайлуулж байсан. Тийм болохоор Та хэдий хаан ширээнд сууж хаан хэмээн өргөмжилсөн ч хүмүүс Танд дуртай эсэх нь тодорхойгүй. Харин Күнз, Моци нарт өөрийн гэсэн жаахан ч газар, эд баялаг, цол хэргэм, зэр зэвсэг байгаагүй ч тэднийг харсан хэн бүхэн хайрлаж, дэмжиж байсан. Хүмүүс тэднийг аль болох удаан харахын тулд өлмий дээрээ зогсож, хүзүүгээ сунгаж аль болох удаан харахсан гэцгээж байсан. Тиймээс “Эрхэм Дээдэс Та аль хэдийн энэ орны хаан билээ. Хэрэв одоо Күнз, Моци нарын ид шидийн хүчийг олох аваас Эрхэм Дээдэс Та эргэлзэх зүйлгүй тэр хоёроос илүү цэцэн мэргэн, ачтан буянтан болно” гэж айлджээ.

Saturday, October 25, 2008

Бурхны хайрыг олно гэдэг Бүхий л аз жаргалын эх сурвалжийг олно гэсэнтэй нэгэн ижил

hearts Pictures, Images and Photos
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Герман 1995 оны 8 сарын 18 (АНгли болон Герман хэлнээс)

Видео хуурцаг #566

Бурхны дөруу туслагч намайг хамруулаад Бурхан биднийг маш их адислаж хайрлаж байдаг. Бурхан өөрийн үнэнч хүүхэд намайг та бүхэнд туслуулах хүнтэй үүргээр адисласан юм. Бурхан биднийг үргэлж хамтдаа харилцан зохицож энх амгалан байлгахаар адисласан ба бидэнд ямар ч хүсэл хэрэгцээ байсан бурхан биднийг асуугаагүй байхад бидэнд өгдөг. Тиймээс бид зүрх сэтгэлдээ Бурханд дандаа талархаж байх ёстой бөгөөд биднээс бага азтай хэнийч төлөө бид чин сэтгэлээсээ залбирч мөргөж байх хэрэгтэй. Бясалгал хийх болгондоо бид юуны түрүүнд Бурханд талархах хэрэгтэй, дараа нь аз дутсан хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэй, тэгээд Бурхныг түүний сайхан чанартай нь үнэнч байдлыг нь бодож дурсах ёстой.

Би амьд баталгаа байна. Би үргэлж аз жаргалтай байдаг, яагаад гэвэл Бурхан үргэлж надад санаа тавьж байдаг бөгөөд намайг өөр юм хүсэх эсвэл шаардах боломж үлдээдэггүй.

Бид хэр их бясалгах тусам бидэнд өөр юу ч хэрэггүй болохыг ухаардаг, гэвч бидэнд юу ч хэрэггүй байлаа ч Бурхан бидний амьдралд хэрэгцээтэй бүх юм байгаа эсэхийг баталгаажуулж өгч байдаг. Тэгээд хамгийн гол нь, өдөр өдрөөр бясалгасаар энэ ид шидийг анзаарч харах болно. Бидний хувьд өдөр бүхэн ид шидийн. Бид улам аз жаргалтай, өдөр өдрөөр илүү их хайраар бялхах болно. Энэ бидний улам хайраар бялхасан, аз жаргалтай байгаа нь бол Бурхны хамгийн том билэг мөн. Хэрэв тэрээр бидэнд санхүүгийн адис хүртээвэл бас л сайн байна. Хэрэв тэр бидэнд илүү байр, машин өгвөл бид түүнийг хүлээж авна.

Бурхны билэг болон ирж буй юу ч сайн. Бид “Бурхан минь, надаа материаллаг зүйл хэрэггүй, энэ миний хүсэж байгаа зүйл биш” гэж хэлэх хэрэггүй. Хэрэв Тэр бидэнд юм өгвөл, энэ бол зүгээр. Бид үүнийг нь өөр олон олон хүмүүстэй хуваалцаж болно. Энэ нь тэгэхээр зүгээр асуудал. Ийм маягаар л Дэлхий Диваажин болж өөрчлөгдөх болно. Хэрэв хүн бүхэн өөр өөрсдөнтэйгээ хуваалцах юм бол хүн бүр илүү аз жаргалтай болж, улмаар хэн ч өөрийн хөршөөс юм хулгайлахыг, муу юм учруулахыг, эсвэл өөр бусад муу зүйлийг хүсэхгүй болно. Учир нь хүн бүхэн аз жаргалтай болсон байна. Энэ бол бидний дэлхийн талаархи ирээдүйн зөгнөл, мөн энэ л бидний үргэлж хүрэхийг зорих зүйл байх ёстой.

Нэг л өдөр бүх зүйл ийм болно. Үүний төлөө залбирцгаая. Хэрэв ийм юм болохгүй бол ядаж бидний байгаа орчин тойрон энх амгалан, аз жаргалтай мөн хамтран зохицсон байх болно. Бидний дэлхий, бидний гариг- бидний нөхрүүд, бидний эхнэрүүд, бидний хөршүүд мөн бидний хүүхдүүд-ядаж үргэлж аз жаргалтай, харилцан зохицолтой байх болно. Энэ л дэлхий бидэнд чухал, яагаад гэвэл энэ бүхэн нь бидний дэлхийн үндэс нь билээ. Бидний дэлхий байхгүйгээр, бүр том дэлхий, огторгуй ертөнц үгүй. Энэ өрөөний нэг хананы нэг л тойпуу байхгүй байснаар бүтэн хана байхгүйтэй адил. Үүний ижлээр, бидний жижиг дэлхий, бидний жижиг гэр бүлийн нэгдэл эсвэл найз нөхөд, хөршүүд нь маш чухал. Иймч учраас хэрэв бид бүгдээрээ энэ жижиг дэлхийгээ хайрлан хамгаалах юм бол том ертөнц өөрөө амгалан тайван байх болно.

Оюуны хүч улс оронд хөгжил цэцэглэл авчирдаг.


Цаглашгүй Дээд Багш Чин Хай, 1993 оны 3 сарын 06, Сингапур (Англи хэлнээс) Видео хуурцаг #325

Засгийн газрын ухаалиг зөв бодлого ард түмэнд аз жаргал, хөгжил дэвшлийг авчирдаг нь эрт үеэс л тодорхой болсон зүйл юм. Үүний хариуд хүмүүс төр засгаа, удирдлагаа хүндэлдэг ба ийм байдлаар улс орон найрамдалтай, бас хөгжилтэй байдаг. Бид ямар ч төрлийн буу зэвсэг, хүч, өөр бусад иймэрхүү зүйлийг хэрэглэх шаардлагагүй, зөвхөн хайр энэрэл, хүндлэлийг өөр хоорондоо төлөвшүүлснээр улс эх орон цэцэглэн хөгжих болно. Үүний тулд ухаалиг хүмүүс улсыг удирдаж, мөн ухамсарт удирдагчаа ухаалигаар хүлээн зөвшөөрч, ингэснээр хоёр тал хамтран ажиллаж, эх орноо хамтдаа дэлхийн тэргүүлэгч орны нэг болгодог.

Хүн бүр л алдаа гаргадаг, эсвэл заримдаа нийтийн дургүй зүйлийг хийдэг. Энэ бол байх л зүйл. Бид ч гэсэн алдаа гаргадаг! Гэхдээ бид өөрчлөгддөг, бяёалгал хийж, сайн санаа, тус нэмрийг шүтэн, байгалын хуулийг даган мөрдөж илүү дээр болгодог. Түүнчилэн гэр бүлдээ ёс зүйг дээдэлж, оюуны хөгжлийг эрмэлзэн дээшлүүлснээр улс орныхоо хөгжил дэвшил, энх амгалан байдалд байнгын их дэмжлэг болдог. Үүнийхээ үрээр бид ч өөрсдөө өдөр өдрөөр дээрдэж илүү сайн сайхан болно. Яагаад гэвэл бидний дэс дээшилсэн хэрэг. Амьдралын ийм өндөр түвшинд байж, ийм зарчмаар амьдарч байгаа хүмүүс илүү оюунлиг байдаг.

Засгийн газар ч ялгаагүй. Хэрвээ төр нь энэрэнгүй, ард иргэдээ ивээж үндэстнийхээ төлөө чин сэтгэлээр ханддаг бол тийм засгийн газар илүү оюунлиг байдаг. Магадгүй удирдагч нар арай өндөр түвшнээс ирсэн байж болох ба тийм бол тэд өөртөө хайр энэрэл, мэргэн ухааныг аль хэдийн агуулж, энэ дэлхийд зөвхөн хүмүүст туслах зорилгоор ирсэн ч байж болно. Тэгвэл тийм удирдагч нь тодорхой дэсэд хүрсэн Гэгээнтнүүд юм.

Хэрэв удирдагчаа нийтээрээ ойлгон ухаарч, хамтран ажиллаж, улс орноо ёс суртахуун, дэг журамд дулдуйлан хөгжүүлэх аваас иргэд нь ч мөн тодорхой түвшинд Гэгээнтэн болох буюу оюунлиг дэст хүмүүс болно. Та надтай учрахаасаа өмнө, Гэрэл болон Аялгуу бясалгахаасаа өмнө, аль хэдийн оюунлиг нэгэн байсан байгаад оюуны тэрхүү өндөр түвшнээс эхлэх юм бол бид бусад ямар ч орноос, өөр ямар ч үндэстнээс илүү хурдан хөгжинө. Тиймээс зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй байх нь хангалтгүй. Хэрэв бид үүнээс гадна овуны хүчтэй байх аваас бүрэн төгс болно. Сэтгэлийн ийм илүү дээд түвшинд нэгэнт хүрсэн хойно тэр нь төдийчинээ удаан үргэлжилнэ.


Хүн төрлөхтний хөгжилд гэгээрэл маш чухал


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Сиетл, Вашингтон, АНУ, 1993 оны 4 сарын 07

(Англи хэлнээс) Видео бичлэг #348

Бидний амьдрах дэлхийн цаг үе өөрчлөгджээ. Тэгээд бид шинэ, өөр төрлийн орчин нөхцөлд амьдрах болсон бөгөөд энэ шинэ цаг үед маш олон хүмүүс гэгээрч, хүн төрөлхтөн энх тайванд хүрэхэд илүү амар болох юм. Мөн Дэлхийн удирдагчдын залгамж үе зэр зэвсгээр биш, харин цэцэн мэргэн ухаанаар, хайр халамжаар удирдан залж, бүх хүмүүс ах дүүс гэдгийг ойлгон ухаарна гэдэгт найдацгаая. Янз бүрийн улс орон гэдэг бол төрөл бүрийн өрөөнүүд бөгөөд бүх гэр бүлийн гишүүд энэхүү өрөөнүүдийг бие биентэйгээ хуваалцах тэнцүү эрхтэй, бие биентэйгээ амар амгалан, зохицон амьдрах эрхтэй. Бидний ихэнх хэсэг хир зэрэг гэгээрээгүй, дэлхий ертөнцөө хайхрах эсэхээс үл хамааран, хүссэн бүхнээ дураараа хийж, ухамсараа ашиглахгүй байна, тэр хэмжээгээр бидний дэлхий бидний мөрөөддөг шиг, хүсэж байгаа шиг болж чадахгүй. Тиймээс дэлхий ертөнцийн ирээдүй бидний гарт байна. Энэ нь зөвхөн хөгжилтэй орнуудын улс төрчдийн гарт байгаа биш юм. Дэлхийг бүхлээр захирах Соломон хаан, эсвэл эртний Давид Хаан шиг цэцэн мэргэн, агуу сайн хаан байгаад ч, хэрэв хүмүүс үл ойшоон тойрон сэлээд байвал тэр хүний хийж чадах зүйл бага гэдгийг санаж явахтун.

Бидний өнөө цагт маш олон хүн гэгээрч, улмаар өөрсдийн цэцэн мэргэн ухаанаараа дэлхийг адислаж, эсвэл өөрсдийн хөршүүдийг гэгээрүүлж байна. Нэг хүн нөгөөгөө залан дагуулсаар дараа нь маш олон болж, хүмүүсийн дийлэнх нь өөрийн төрөлхөөс олгогдсон ухамсарт амьдралаар амьдарч, түүнийгээ дэлхийгээ Диважин болгох зорилгоор адислан ашиглах болно. Эс бөгөөс, бид хязгаарлагдмал номны мэдлэгээ хэр их ашиглах нь, эсвэл өөрсдийн салбарын талаархи мэдлэг зэрэг нь тийм ч чухал биш бөгөөд үүгээр бид зөвхөн багаахан хэмжээний зүйлийг л хүн төрөлхтний төлөө хийж чадах юм.

Бурхны таалалд өөрийгөө нээж улс эх орны ухамсрыг дээшлүүлэх нь


Цаглашгүй Дээд Багш Чин Хай, Сингапур, 1993 оны 3 сарын 08. (Англи хэлнээс)

Видео бичлэг #327

Нэг улсыг бусад улсаас илүү дээгүүр ухамсартай болгоход юу нөлөөлдөг вэ? Эхлээд, засгийн газар ухаалаг байх ёстой, тэд өөрсдийн газар нутагт сайн сайхны нөлөөллийг дагуулж, ард түмний төлөө өөрсдийгөө золиосолж мөн аливаад сурах хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Тэд хүмүүст сайн үлгэр дууриал үзүүлж, ухамсартай хүмүүсээс сурч, улмаар өөрсдийн цэц мэргэнийг улам нарийн хөгжүүлэх ёстой. Тэгэхээр, эрт цагаас эхлэн, маш олон мянган жилийн турш агуу их хаан нь хүмүүст дэмжигдэн, хайрлагдан дээдлэгдэж байсан. Тэдний нэрс нь бүхий л огторгуй ертөнцийн зүрхэнд хадгалагдан үлджээ. Мөн хэрэв засаг төрийн тогтолцоо нь сайн байх юм бол хүмүүс илүү их эрх чөлөөтэй, амар амгалан байдаг. Улмаар тэдний материаллаг хэрэгцээ хангагдсан учраас, хүмүүс амьдралын дээд үнэлэмжүүдийг хайж эхлэдэг, тэдний аюулгүй байдал нь баталгаажсан байдаг.

Хүмүүсийг эд хэрэгслээр хангахаас гадна ухамсартай байх нь илүү чухал, гэвч энэ нь зөвхөн эхлэлийн нэг цэг юм. Тэгээд бид бүхий л сайн сайхан нөлөөллүүдэд нээлттэй болсноор цэцэн мэргэн ухаан бидний газар нутагт ирж, бидний улс оронд адислалын хур буух болно. Хүмүүс нэгдэж, нэгэн зүрх сэтгэлээр улсаа хөгжүүлж, өөрийн үндэстнийг адисласнаар бид өөрсдийгөө илүү сайн сайхнаар мэдрэх болно. Зарим улс оронд хууль дүрэм хэт чанга учраас ухаантай эсвэл сайн хүмүүс хүртэл нэвтрэхэд хэцүү болсон байдаг. Үүний шалтгаан нь тэд гэмт хэрэгтнүүдээс айх зэрэг асуудлууд байдаг ч, үүгээрээ тэд гэгээрсэн, сайн санаат хүмүүст ч гэсэн хориг тавьж байгаа юм. Тиймээс, бидний улс орон материаллаг талаараа сайн хөгжсөн ч Бурхны адислал дутагдсанаас бид энэ байдлаа удаан хугацаанд барьж чадахгүй болно.

Thursday, October 23, 2008

Төгс аргын ачаар хараагүй нэгэн Бурханыг олж харжээ

Хятад улсаас авшигтан мэдээлэв. (Хятад хэлнээс)

Манай авшигтнуудын нэг 63 настай ах харааны бэрхшээлтэй нэгэн ажээ. Тэрээр өөрийн гэсэн хүүхэдгүй, төрсөн эгч болон түүнийхээ гэр бүлийнхэнтэй амьдардаг ба тэд бүгд манай бясалгагч ах эгч нар гэнэ. Их Багшийн хязгааргүй хайр ивээлээр авшиг хүртээд олон жил болж байгаа бөгөөд Их Багшийн заасанчлан хичээнгүйлэн, аз жаргалтайгаар бясалгасаар иржээ. Оюуны дадалд ихэд ач холбогдол өгч бясалгалдаа маш их цаг зориулсанаар тэрээр гайхамшигтай сайхан дотоод ахуй ойлголтууд болон тод гэрэл үзэж ивээгджээ. “Хэн намайг юм харч чадахгүй гэв? Бясалгал хийхдээ би бүхнийг хардаг” хэмээн тэрээр байн байн яридаг байсан гэнэ. Тэрээр хөгжим, ялангуяа дуулахад дуртай бөгөөд лимбэ, Хятадын тахир чавхдаст хөгжимөөр тоглож чаддаг их баяр хөөртэй хүн байжээ. Өөрийн хичээнгүй зүтгэлийн хүчэнд архаг давхар цус харвалт болон ... өвчнүүдээс эдгэрчээ.

Нэг өдөр гэрийнхэнтэйгээ муудалцсаныхаа дараа, тэрээр амьдардаг хотоосоо хол явах автобусанд суугаад гэрээ орихоод явжээ. Тэр үед арван нэгдүгээр сар байсан бөгөөд цаг агаар хүйтэн байв. Багшийн нэрийг чимээгүйхэн дурдсаар шөнийг тэнгэр дор өнгөрөөжээ. Нойрссоныхоо дараа агуу их тод гэрэлийг олж харсан байна. Түүнийг дулаацуулах гээд үзэсгэлэнтэй бүсгүй нөмрөгөөр хучаж гэнэ. Тэр хэзээ ч Их Багшийг хараагүй учраас Түүнийг ямархуу дүр төрхтэйг мэддэггүй байжээ. Цөөн хэд хоногийн дараа гэртээ эргэж ирээд ар гэрийнхэнээсээ өршөөл эрэн уучлалт гуйжээ.

Бас нэгэн удаа, тэрээр гараа булгалчхаад багшаас тусламж эрэн залбирч гэнэ. Багшийн хувилгаан бие үзэгдэн хүрч ирж, гарт нь хүрээд “Алив надад нэг харуулаач. Одоо зүгээр ээ. Очоод бясалгалаа хийдээ” гэж хэлж гэнэ ээ. Багшийн дуу хоолойг сонссоныхоо дараа, тэрээр Их Багш үргэлж түүний дэргэд байсан үзэсгэлэнтэй эмэгтэй болохыг ухаарчээ. Бясалгалаа хийх үеэр нь Дотоодын Их Багш нь түүний баригдашгүй биеийг нь том хэмжээний нийтийн бясалгалын цугларалтанд аваачиж тэнд тэрээр олон авшигтангуудыг олж харсан гэнэ.

Энэ жилийн тавдугаар сарын нэгэн өглөө “Хэрвээ би эндээс явбал, авшигтангууд надтай салах ёс хийхээр ирэх үү?” гэж эгчээсээ асуужээ. Эгч нь хариуд нь “Тэгэлгүй яахав” гэж гэнэ. Тэр өдрийн үдээс хойш нь нүүрнээс нь гэрэл болон хайр энэрэл цацарсаар тэрээр аян замдаа гарчээ. Авшигтнууд “Эх Мөрөн Тунгалаг билээ ...” хэмээн дуулах зуур Их Багш сүнснийх нь үүрдийн гэрт хүргэж өгөхөөр түүнийг дагуулан одсон билээ.

Цаг агаарын өөрчлөлтийн сэрэмжлүүлгийг Голландад түгээлээ.

Амстердамын мэдээллийн бүлгээс (Голланд хэлнээс)
199-р сэтгүүлээс орчуулав.

\Амстердам\ Голландын авшигтан ах эгч нар орон даяраа SOS цаг агаарын өөрчлөлтийн сэрэмжлүүлэх хуудсуудыг түгээх аяныг зохион байгуулж эхэлсэн байна. Зар сурталчилгааны агентлагийн тусламжтайгаар Амстердамын газар доорх гучаад метроны буудлуудад хоёр долоо хоногийн хугацаатайгаар байрлуулжээ. Өдөр бүр ажилдаа, сургуульдаа, хот үзэхээр болон дэлгүүр явж буй гээд 280,000 орчим хүмүүс эдгээр метрогоор зорчидог юм байна. Үүнээс гадна авшигтнууд том хэмжээтэйгээр хэвлэсэн зурагт ухуулгыг Голланд даяар өөрсдийн амьдардаг хот тосгодод худалдааны төв мэтийн хүн их зорчидог газруудад нааж байрлуулжээ. Долдугаар сард Нижмеген хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дөрвөн өдрийн нийтийн гудамжаар явган алхах арга хэмжээ зохиогдсон ба энэ жил ойролцоогоор 38,500 хүн дэлхийн өнцөг булан бүрээс уухайлан олноороо оролцжээ. Энэ үеэр мөн авшигтан ах эгч нар маань илүү олон ухуулах хуудсууд тараах боломжийг алдсангүй.

Эдгээр хичээл зүтгэлийн ачаар Эх Дэлхийгээ аврахын тулд өөрсдийн амьдрах хэв маягаа байгаль дэлхийд ээлтэй, цагаан хоолтон болох нэн даруй шаардлага байгааг хүн бүр удахгүй ухааран ойлгоосой хэмээн авшигтан ах эгч нар залбирч байна.

Хүмүүнлэгийн Үйлс

ээ

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, олноо хүндлэгдсэн хүмүүнлэгийн үйлстэн, уран бүтээлч, оюунлагийн удирдагч. Түүний хэмжээлшгүй хайр энэрэл дэлхийн өнцөг булан бүрт түгэн хүрсээр байна.




Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ба түүний Олон Улсын Нийгэмлэгийн гишүүд тусламж шаардагдсан хүмүүст нэн даруй гараа сунгасан өнгөрсөн он жилүүдийн жишээг дурдвал олон билээ. Тэд ялангуяа тусламж хүрч очдоггүй нийгмийн хэсгүүдэд хүрч ажилладаг юм. Нийгэмлэгийн тусламж гамшиг тохиолдсон газар юу юунаас түргэн хүрч очдог. Богино хугацаанд түргэн шуурхай үйлчлээд нийгэмлэгийн гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийнханд ч олдох нь ховор байдаг гэнэ. Жишээлбэл Нью Йорк хотноо болсон 9-р сарын 11-ны аймшигт үйл явдлын дараагаар Нийгэмлэгийн гишүүд дэлбэрэлт болсон хэсэгт нэвтрэх зөвшөөрөлтэй хэдхэн бүлгийн нэг нь байсан ба нилээд хэдэн долоо хоног тэнд байршлан аврах ажилчидад хоол, кофегоор үйлчлэхийг нь зөвшөөрчээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг гэмтэл авсан хүмүүс болон амь гарсан гэр бүлийнхэнд нийт 360.000 ам. долларын тусламж үзүүлжээ.

Түүнчлэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг Катрина, Рита, Вилма хар салхи дэгдсэний дараагаар хэрэг болсон газарт анхлан хүрч, Индонезид 2005 онд болсон Цунами газар хөдлөлтийн аврах ажилд хүчин зүтгэж, 1999 онд Формоса (Тайван)-д болсон газар хөдлөлтний дараагаар мөн л тус дэмээ өгчээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн бараг өнцөг булан бүрт хүрч хайр энэрэлээ түгээдэг билээ. Нийгэмлэгийн гишүүд дэлхийн бараг улс орон болгонд байх тул тэд осол гарсан газруудад түргэн шуурхай хүрч, тухайн орны хэлээр нь харилцаж чаддаг юм.

Гамшиг тохиолдсон газруудад шуудаар туслахаас гадна Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хүмүүнлэгийн олон байгууллагуудад үнэлж үл барам хувь нэмэр оруулсаар байна.