Saturday, October 25, 2008

Хүн төрлөхтний хөгжилд гэгээрэл маш чухал


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Сиетл, Вашингтон, АНУ, 1993 оны 4 сарын 07

(Англи хэлнээс) Видео бичлэг #348

Бидний амьдрах дэлхийн цаг үе өөрчлөгджээ. Тэгээд бид шинэ, өөр төрлийн орчин нөхцөлд амьдрах болсон бөгөөд энэ шинэ цаг үед маш олон хүмүүс гэгээрч, хүн төрөлхтөн энх тайванд хүрэхэд илүү амар болох юм. Мөн Дэлхийн удирдагчдын залгамж үе зэр зэвсгээр биш, харин цэцэн мэргэн ухаанаар, хайр халамжаар удирдан залж, бүх хүмүүс ах дүүс гэдгийг ойлгон ухаарна гэдэгт найдацгаая. Янз бүрийн улс орон гэдэг бол төрөл бүрийн өрөөнүүд бөгөөд бүх гэр бүлийн гишүүд энэхүү өрөөнүүдийг бие биентэйгээ хуваалцах тэнцүү эрхтэй, бие биентэйгээ амар амгалан, зохицон амьдрах эрхтэй. Бидний ихэнх хэсэг хир зэрэг гэгээрээгүй, дэлхий ертөнцөө хайхрах эсэхээс үл хамааран, хүссэн бүхнээ дураараа хийж, ухамсараа ашиглахгүй байна, тэр хэмжээгээр бидний дэлхий бидний мөрөөддөг шиг, хүсэж байгаа шиг болж чадахгүй. Тиймээс дэлхий ертөнцийн ирээдүй бидний гарт байна. Энэ нь зөвхөн хөгжилтэй орнуудын улс төрчдийн гарт байгаа биш юм. Дэлхийг бүхлээр захирах Соломон хаан, эсвэл эртний Давид Хаан шиг цэцэн мэргэн, агуу сайн хаан байгаад ч, хэрэв хүмүүс үл ойшоон тойрон сэлээд байвал тэр хүний хийж чадах зүйл бага гэдгийг санаж явахтун.

Бидний өнөө цагт маш олон хүн гэгээрч, улмаар өөрсдийн цэцэн мэргэн ухаанаараа дэлхийг адислаж, эсвэл өөрсдийн хөршүүдийг гэгээрүүлж байна. Нэг хүн нөгөөгөө залан дагуулсаар дараа нь маш олон болж, хүмүүсийн дийлэнх нь өөрийн төрөлхөөс олгогдсон ухамсарт амьдралаар амьдарч, түүнийгээ дэлхийгээ Диважин болгох зорилгоор адислан ашиглах болно. Эс бөгөөс, бид хязгаарлагдмал номны мэдлэгээ хэр их ашиглах нь, эсвэл өөрсдийн салбарын талаархи мэдлэг зэрэг нь тийм ч чухал биш бөгөөд үүгээр бид зөвхөн багаахан хэмжээний зүйлийг л хүн төрөлхтний төлөө хийж чадах юм.

No comments: