Friday, November 7, 2008

Сэрэх цаг тань болжээ Ах минь, сэрүүн улирал ирж байна шүү Эгч минь


Аймшигт тэрний шидээр
Арван хоёр ах нь шувуу болоод
Жаахан дүү нь ганцаар үлддэг үлгэрийг санаж байна уу

Тэр үлгэрийн шувууд яагаад тийм болсноо санадаг билээ
Гэтэл та нар минь санахгүй байна

Хэцүү бэрхийг үл хайхран
Нүцгэн гараараа халгайгаар цамц нэхэн
Ганц ч үг амнаасаа унгаж болохгүйг санаж
Гамшигт цаг ирэхээс өмнө ах нарыгаа аврахаар
Балчирхан дүү нь бүгдйиг даван туулдаг гэсэн байдаг

Бидний хувьд бол ганц хормыг ч гэлээ алдахгүй
Бясалгалаа сайн хийж, сэтгэлийн гэрэл аялгуугаар цамц нэхээд
Сэрээж тэднийгээ аврахсан

Тэгээд бид бас Азтай
Төгс Гэгээрсэн Далай Ээжтэй
Хаана ч ах нар минь газардлаа гэсэн
Хөх цэнхэр Далай тосон дэвсэх билээ

Хэдий тийм ч, тэд бас санах ёстой
Ижий минь гэж бодохлоор л
Энэ сэтгэл гонсойх юм, ийм сайхан гээд л дусал дуслаар унгаах юм
Тиймээс одоо бид цамцаа нэхэх цаг ирлээ
Тэр нар жаргахаас өмнө тэднийг сэрээж халхлан хамгаалая

Их Багшийн нэгэн сургаальдаа хэлсэнчлэн, эхлээд эх болсон хамаг амьтны төлөө, аз дутсан хэний ч болов төлөө залбирая.

Бурхан минь нэг гуйх зүйл маань бол, Бидний хайрт Ээжийг минь бас сайн харгалзаарай, Таниас гуйя.

Эргээд ирлээ би


Эргэж буцахгүй тэр он жилүүдийн уртад
Энэрч намайг хайрласан билээ Та
Дэндүү орой ирлээ дээ
Энэ удаа
Дэнлүүний гэрэлд хүлээж суугаа таныгаа
Даанч их хүлээлэглээ дээ Ижий минь
Ирээд энэ бүхнийг тунгаан харахад
Төөрөөд олохгүй байх вий Гэрээ гээд, тун ч удаан хүлээж дээ
Энэ дэнлүүний гэрлийг харахад ширгэх дөхсөн байна
Эндээс ийшээгээ удсан бол их л удаан гудайх байсан байна би
Зүүдэнд минь Та ирдэг байсан билээ
Зөн билигт минь шивнэдэг байсан
Өрөөлийг өөрийгөө гээд итгэчихсэн би
Өнгийж дотогшоо чагнах тэнхэлгүй болсон байжээ
Дэргэд минь салхи яагаад исгэрч байгааг
Далайн түрлэг сэтгэлийг минь татаж байгааг
Дээрээс илгээсэн нэгэн хажууд минь сууж байгааг
Дэнлүүний гэрэл удахгүй мөхөхгээд байгааг
Цэцгэс хүртэл
Бороо хүртэл сэрээхийг оролдоод байгааг мэдсээн би
Ижийдээ туслах цаг боллоо, эргээд тэндээс л тэнхрэнэ
Ижийдээ Хайраар сүлээдь сэтгэлээр аягалж өгөе гэсэн юм

Гэтэл, тэр бас намайг Таниас минь харамлаад ч юм уу
Тэр цаг нь болтол сургаж хатуужуулах гээд ч юм уу
Тэгээд л удчихлаа би
Тэгэхдээ одоо үүрд Тандаа ирлээ би
Тэгэвч бас гуниагүй юм шүү би
Усны дусал шиг ихрийгээ олж хараад
Уулзаж таньсандаа баяртай байна би
Уулны орой гэж үгүй, усны хязгаар гэж үгүй
Хүслэнт гэртээ суугаад
Хүлээж суусан Тандаа ирлээ би

Хамгаас хайртай Тандаа.

Билгүүн, 11,07,05