Friday, November 7, 2008

Сэрэх цаг тань болжээ Ах минь, сэрүүн улирал ирж байна шүү Эгч минь


Аймшигт тэрний шидээр
Арван хоёр ах нь шувуу болоод
Жаахан дүү нь ганцаар үлддэг үлгэрийг санаж байна уу

Тэр үлгэрийн шувууд яагаад тийм болсноо санадаг билээ
Гэтэл та нар минь санахгүй байна

Хэцүү бэрхийг үл хайхран
Нүцгэн гараараа халгайгаар цамц нэхэн
Ганц ч үг амнаасаа унгаж болохгүйг санаж
Гамшигт цаг ирэхээс өмнө ах нарыгаа аврахаар
Балчирхан дүү нь бүгдйиг даван туулдаг гэсэн байдаг

Бидний хувьд бол ганц хормыг ч гэлээ алдахгүй
Бясалгалаа сайн хийж, сэтгэлийн гэрэл аялгуугаар цамц нэхээд
Сэрээж тэднийгээ аврахсан

Тэгээд бид бас Азтай
Төгс Гэгээрсэн Далай Ээжтэй
Хаана ч ах нар минь газардлаа гэсэн
Хөх цэнхэр Далай тосон дэвсэх билээ

Хэдий тийм ч, тэд бас санах ёстой
Ижий минь гэж бодохлоор л
Энэ сэтгэл гонсойх юм, ийм сайхан гээд л дусал дуслаар унгаах юм
Тиймээс одоо бид цамцаа нэхэх цаг ирлээ
Тэр нар жаргахаас өмнө тэднийг сэрээж халхлан хамгаалая

Их Багшийн нэгэн сургаальдаа хэлсэнчлэн, эхлээд эх болсон хамаг амьтны төлөө, аз дутсан хэний ч болов төлөө залбирая.

Бурхан минь нэг гуйх зүйл маань бол, Бидний хайрт Ээжийг минь бас сайн харгалзаарай, Таниас гуйя.

Эргээд ирлээ би


Эргэж буцахгүй тэр он жилүүдийн уртад
Энэрч намайг хайрласан билээ Та
Дэндүү орой ирлээ дээ
Энэ удаа
Дэнлүүний гэрэлд хүлээж суугаа таныгаа
Даанч их хүлээлэглээ дээ Ижий минь
Ирээд энэ бүхнийг тунгаан харахад
Төөрөөд олохгүй байх вий Гэрээ гээд, тун ч удаан хүлээж дээ
Энэ дэнлүүний гэрлийг харахад ширгэх дөхсөн байна
Эндээс ийшээгээ удсан бол их л удаан гудайх байсан байна би
Зүүдэнд минь Та ирдэг байсан билээ
Зөн билигт минь шивнэдэг байсан
Өрөөлийг өөрийгөө гээд итгэчихсэн би
Өнгийж дотогшоо чагнах тэнхэлгүй болсон байжээ
Дэргэд минь салхи яагаад исгэрч байгааг
Далайн түрлэг сэтгэлийг минь татаж байгааг
Дээрээс илгээсэн нэгэн хажууд минь сууж байгааг
Дэнлүүний гэрэл удахгүй мөхөхгээд байгааг
Цэцгэс хүртэл
Бороо хүртэл сэрээхийг оролдоод байгааг мэдсээн би
Ижийдээ туслах цаг боллоо, эргээд тэндээс л тэнхрэнэ
Ижийдээ Хайраар сүлээдь сэтгэлээр аягалж өгөе гэсэн юм

Гэтэл, тэр бас намайг Таниас минь харамлаад ч юм уу
Тэр цаг нь болтол сургаж хатуужуулах гээд ч юм уу
Тэгээд л удчихлаа би
Тэгэхдээ одоо үүрд Тандаа ирлээ би
Тэгэвч бас гуниагүй юм шүү би
Усны дусал шиг ихрийгээ олж хараад
Уулзаж таньсандаа баяртай байна би
Уулны орой гэж үгүй, усны хязгаар гэж үгүй
Хүслэнт гэртээ суугаад
Хүлээж суусан Тандаа ирлээ би

Хамгаас хайртай Тандаа.

Билгүүн, 11,07,05

Wednesday, October 29, 2008

Дотоодынхоо Бурханы Оронг нээсэн цагт хаа сайгүй Бурханы Орон болж хувирна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Флорида, АНУ, 2001 оны 06 сарын 07 (Англи хэлнээс)
DVD #718

Та нар хаана ч амьдарч байсан өдөр бүр цаг үргэлж Бурханы Орон өөд тэмүүлж байх учиртай. Амьдарч буй газар чинь цаг зуурынх юм шүү гэдгийг ойлго. Учир нь нүд тань газар дэлхийн гадар өнгө төрхийг ажиж, чих чинь гадны дуу чимээг сонсож байдгаас бодит ертөнцөд амвдарч байна гэж ташаардаг. Үгүй юм шүү дээ! Та нар хаана ч байсан Бурхны Оронд л байдаг. Ийм л юм. Даанч та нар дотоодруугаа өнгийж харахаа мартчихдаг. Амьдралд тань ямар нэгэн онцгой зүйл тохиолдохыг хүлээсээр байдаг. Гэтэл энэ бол та нарын амьдрал биш! Амьдрал дотоодод чинь бий. (Багш билгийн нүдээ заав.) Гаднаас ямар нэгэн зүйлийг хайж эрэлхийлээд юуг ч хэзээ ч олохгүй. Байгаа газраасаа юу ч олж харахгүй байгаа бол өөр хаанаас ч юу ч хайгаад нэмэргүй.
Би та нарт Эзэн Бурхны Вант улсыг хаанаас хайхыг аль хэдийн зааж өгсөн. Та нар өдөр бүр, цаг бүр, энэ дэлхийн аль ч буланд байсан эрж хайж өөрсдөө олох ёстой. Хэрэв амьдралд тань ямар нэгэн онцгой зүйл тохиохыг хүлээж суух, эсвэл аж амьдралд тань өөрчлөлт авчрах юу ч бай түүнийг л хүсэж хүлээж суух аваас дэмий горьдож, буруу зүйлд найдаж суугаагаас өөрцгүй. Энэ гол санааг ойлгоогүй бол хаана ч хэдийд ч асуудалтай тулгарна гэсэн үг. Би та нарт Бурхны Оронг өгч чадахгүй. Харин Бурхны Ороныг хэрхэн олохыг харуулж чадна. Учир нь энэ бол өөрсдийн чинь л юм шүү дээ! Хүн бүрийн дотор адилхан Бурханы Орон бий. Бид дотоод уруугаа сайтар төвлөрч, тэгэхдээ хэнийг ч, юуг ч олж харахгүй байгаа бол тэр чинь Бурханы Оронгоос өөр юу байх билээ. Харин ертөнцийн зүйлст сатаараад байвал, тухайлбал энэ нь бясалгалын төв, ашрам ер юу ч байлаа гэсэн өөрцгүй зөвхөн өөртөө лай удаж байна гэсэн үг. Төв дээр ирж намайг харах, эсвэл тэнд ирж байх нь сайн л даа. Учир нь та нар надтай уулзаж юм асуухсан гэцгээдэг, эсвэл зүгээр л удаан уулзаагүй найзтайгаа уулзах шиг болдог. Төв бол очих газартай байлгахын тулд зориулж бүтээгдсэн юм шүү дээ. Хүмүүс дуртай үедээ ирж, бусадтайгаа уулзаж, сайхан орчинд байж, бясалгалаа сайжруулахад нь бие биедээ урам зориг хайрлаж байх газар юм. Яагаад гэвэл аливааг ганцаараа туулж өнгөрөөнө гэдэг мэш хэцүү, харин олуулаа хамтдаа бол хамаагүй амар байдаг, Ердөө л тэр. Тэрнээс биш төв та нарт гэгээрэл, дэвшил хайрладаг юм биш. Төв бол номын ах эгч нар бие биенээ таньж мэдэн, улмаар дотоодынхоо жинхэнэ Төвийг эрж хайхад нь бие биедээ урам хайрлахад зориулагдсан газар юм. Зарим хүнд энэ бүхэн үнэхээр хэрэгтэй байхад нөгөөд нь шаардлагагүй байдаг. Ихэнх маань бие дааж сурах хүртлээ ингэх хэрэгтэй л дээ. Яг л өсч томортлоо гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг шиг. Төв бол ийм л газар юм. Энд нэгэн бүлийнхэн чинь байгаа болохоор санаа зовох юм бага болно. Яг л дөнгөж өндөгнөөсөө гарсан дэгдээхэй эцэг эхээсээ хамааралтай байдаг шиг. Харин цаг нь болонгуут эцэг эх нь тэднийг нисгэж сургахаар үүрнээсээ хөөн гаргадаг шүү дээ.

Tuesday, October 28, 2008

Өөрийн Жинхэнэ Би-гээ нээсний дараа хүн хэзээ ч ганцаарддаггүй


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Хавай, АНУ, 1993 оны 3 сарын 27 (Англи хэлнээс)
Видео хуурцаг #341

А: Яагаад би хаяа маш ганцаардангуй мөн гашуудалтай мэдрээд байдгийг хэлж өгөхгүй юу. Яагаад би аз жаргалтай мөн зовлон шаналалгүй байж чадахгүй байгаа юм бэ?
Б:Яагаад гэвэл бид бүрэн бүтэн биш байгаагийнх. Хүн болгон одоо мөн дараа нь эсвэл ихэвчлэн ганцаардаж байдаг, заримдаа бүр амиа хорлох хүртэл байдаг бөгөөд энэ дэлхий орчлонгийн нэгээхэн ч зүйл, бүр бүхэл бүтэн Дэлхий Гүрэн тэр чигээрээ байлаа ч, сэтгэл хангаж чадахгүй. Үүний учир юу вэ гэвэл бид урд нь –энэ дэлхийд ирэхээс өмнө, энд ирж эндхийн учир явдал ихтэй үйл явдалтай орооцолдон өөрсдийн жинхэнэ уг гарлаа мартахаас өмнө—илүү дээр зүйлтэй байснаа мэдэж байгаа учраас тэгж байгаа юм.Тиймээс, бид хаана байх ёстой бидний хамгийн үнэт зүйл байгаа газарлуу буцаж явах ёстой, ингэснээрээ бидний амьдралын том жижиг бүхий л хэрэгцээг хангах болно. Тэр бүүхэл бидний хурьцлын хүсэл хүртэл буурах болно, дэлхийн хамгийн гайхам үзэсгэлэн хүртэл гэгээрэхээс өмнө татдаг байсан шигээ биднийг эзэмдэн уруу татах хүчээр дутна.
Гэгээрэх гэдэх бол зөвхөн өөрийгөө мэдэх буюу Ин болон Ян, аль аль хүйсийг дотроо агуулах бид ямар төгс болохыг мэдэх гэсэн үг. Бид өөрсдийн энэ Биедээ эерэг ба эсрэг талтай, эмэгтэй болон эрэгтэй чанартай. Хэрэв бид эдгээрийг нэгтгэвээс бид Ин болон Яныг тэнцэтгэж улмаар бид бүрэн төгс бүтэн болж, бидэнд юу ч хэрэггүй болон, бид хэзээ ч ганцаардахгүй болно.
Би өдөр болгон өөрийн өрөөндөө бүхэл өдрийн турш, үлдэж хичнээн ч сар байж чадна.Надаа хийх юм байхгүй, гадагш гарч лекц унших хэрэггүй байхад ч би ганцаарддаггүй! Хэр их хүмүүстэй уулзана тэр хэмжэээгээр би ганцаарддаг ба аль зэрэг бага хүнтэй уулзана тэр хэмжээгээр ганцаардлыг бага мэдэрдэг. Яагаад гэвэл би хүмүүстэй байх үедээ гадна орчинд “гарах” хэрэгтэй болдог. Хүмүүсийг халамжлах, тэдгээрийн хүсэл хэрэгцээг сонсох, тэдний зовлон, ганцаардал, гашуудлыг хамт хуваалцах гэж би бүхлээрээ гадаад орчинруу хандах хэрэг гардаг: миний дотоод хүч гадагшаа гарах хэрэг гардаг мөн миний төвлөрөл гадагшаа гарах хэрэг гардаг. Тэгээд би ганцаардлыг мэдэрдэг яагаад гэвэл би жинхэнэ Өөрийгаа мартдаг, дор хаяж тодорхой тухайн цаг үед, Надад Өөртэйгөө байх хугацаа гардаггүй, эсвэл би үүнээсээ бага зэрэг салах хэрэг гардаг. Үнэндээ би хэзээ ч Өөрөөсөө салдаггүй гэхдээ миний ухаан, төвлөрөл, анхаарал зэрэг нь энэхүү “жинхэнэ Би-гийн төгс аз жаргалаас”салдаг, иймээс би ганцаарддаг.Гэхдээ би ганцаараа байх үедээ, би дотроо Өөртэйгөө тоглож, Өөртэйгөө нэгдэж мөн төгс болдог.
Тиймээс, би хэзээ ч ганцаарддаггүй, танд энэ логик зөрчилдсөн асуултыг болгооё.Үзээд алд тэгээд та ойлгох болно, гэвч эхлээд гэгээрэх хэрэгтэй, гуйж байна!

Бүхэнд Бурхны зорилгыг харна гэдэг мэргэн ухаан ба энэрэгүй байдлыг тэтгэнэ гэсэн үг.


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Стокгольм, Швед, 1999 оны 05 сарын 31 (Англи хэлнээс)
Видео хуурцаг #6556

А: Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Та үргэлж аз жаргалтай байдаг хүн үү?
Б: Миний амьдралын хамгийн чухал зүйлээ аль хэдийн олсон, нэрлэбэл, Бурхны талаарх мэдлэг. Тэгээд хоёр дахь хамгийн чухал зүйл бол Түүний юу хүссэнийг хийж гүйцэтгэх, буюу дэлхийг тойрон явж та нар бол Бурхан гэдгийг хэлж өгөх.
Тийм, би эхэнхдээ аз жаргалтай байдаг, гэхдээ заримдаа би бусад улсууд зовж байгааг хараад, гунигтай байгааг хараад, өвчин зовлонд уначихаад тусламж гуйж байгааг хараад гунигтай байдаг. Иймэрхүү үеүдэд би өөрөө хувь хүнийхээ хувьд гунигтай байдаг. Гэвч дэлхийн орчин байдлаас үүсэн бий болсон азгүй, гунигтай байдлыг эс тооцвол миний дотор үргэлж үнэн амгалан байдал оршиж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр миний зүрх сэтгэл, сэтгэл санаа нөлөөнд автаж миний ухаан зовлонд орсон байж болох ч, миний сүнс, миний ухамсар энэ дэлхий дээр болж буй юм бүхэнд зорилго бий гэдгийг мэдэж, мөн Бурхнызохицуулалт дандаа төгс байдгийг ухамсарлаж байдаг.
Хүмүүс яагаад зовдог вэ гэвэл тэд тухайн үйл явдлын цаана байгаа, таатай ч бай, таагүй ч бай, зорилгыг хардаггүй. Би яагаад зовж байна гэхээр би тэдний зовж байгааг хараад зовж байдаг, тэгээд тэд хэдийгээр илүү мэдэх ёстой ч тэд мэддэггүйгээс тэр зовлонг туулах хэрэгтэй болж байгааг нь харах маш харамсалтай байдаг. Бид өөрсдийн цэц ухамсраараа Үнэнийг харж чаддаг болонгуут бидэнтэй тохиолдож буй зүйлсд бид зовж шаналахаа болидог. Гэхдээ өөр хэн нэгэн зовж байгаагаас бид бас зовж болно. Ийм маягаар Иисуус Христ түүний физик бие хамгийн их зовлон амсаж байхад хүртэл тэрээр агуу хайрыг агуулсаар байсан юм.

Monday, October 27, 2008

Өөрийн дотоод Би-гээ мэдэж, салхи мэт эрх чөлөөтэй бай


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Стокгольм, Швед, 1999 оны 5 сарын 31 /Англи хэлнээс/
Видео хуурцаг #6556
А: Би яагаад хүссэн шигээ байж чадахгүй байгаа юм бэ? Би яаж тийм хүссэн шигээ байж чадах вэ?
Б: Хэн чамайг хориод байгаа юм бэ? Зөвхөн чи өөрөө. Чи хэрвээ эрх чөлөөтэй байхыг хүсэж байвал чи өөрийгөө мэдэх хэрэгтэй яагаад гэвэл чи бол жинхэндээ эрх чөлөөтэй юм. Эхлээд өөрийгөө мэд, дараа нь чи салхи шиг, үүл шиг, Бурхан шиг эрх чөлөөтэй болно. Бидний эрх чөлөөг боогдуулж буй бүх хорио цээр Жинхэнэ Өөрийгөө үл тоомсорлосноос үүдэлтэй. Өөрийн Жихэнэ Би-гээ нээсний дараа хүн хэзээ ч ганцаарддаггүй.
Тэгээд та ойлгох болно, гэвч эхлээд гэгээрэх хэрэгтэй, гуйж байна!

Оролдлоготой хичээнгүй бясалгал болон Бурхны залбирлын тусламжтайгаар хувь заяаг өөрчилж болно.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Любляна, Словен, 1999 оны 5 сарын 26 (Англи хэлнээс) Видео бичлэг #660
А: Бидэнтэй учирч байгаа бүхэн хувь заяа юу заяа тавилан уу? Өөрөөр хэлбэл, одоо болон ирээдүйд бидний хувь заяа эсвэл заяа тавилан аль хэдийн тодорхойлогдсон байдаг уу? Мөн үүнийг өөрчилж болох уу?
Б:Тийм, хүн болгоны хувьд хувь заяа эсвэл заяа тавилан нь тодорхой заагдсан байдаг яагаад гэвэл үүнийг өөрчлөх хангалттай хүсэл эрмэлзлэл болон Бурхны залбирал энэрлийг мэдрэх холбоо тогтоож чаддаггүйгээс бид түүнээс зугтаж чаддаггүй. Гэвч бид дахин холбоо тогтоож чадсанаар өөрчилж чадна. Бид ахин ухаан санаатайгаа зууралдахгүй, харин оронд нь бид бүхнийг боломжтой болгогч огторгуй ертөнцийн эрч хүчтэй ажиллана. Тиймээс бясалгал хүртсэний дараа бүр сэтгэл санаа уншигч хүртэл та нарын гарын алгыг уншиж чадахгүй, та нарын ирээдүйг хэлж чадахгүй, та нарын талаар юу ч хэлж чадахгүй яагаад гэвэл та нарын ухамсар дээд түвшин очиж байгаа учраас. Тэгээд энэхүү өндөрлөгөөс бид арай илүү тод харж улмаар ухамсарын өндөр түвшний ачаар маш олон зүйлсээс зайлс хийж чадна.
Би та нарт бас нэг өөр нууц хэлье: Одоо юу ч болж байлаа гэсэн яг энэ нэгэн цагт, огторгуй ертөнцийн хадгалах өрөөнд маш олон өөр боломжууд мөн болж байгаа. Өдөр тутмын бясалгалын хүчээр та бүхэн янз бүрийн өөр боломж бололцоонуудыг харах боломжтой болдог ба тэрчлэн бүр өөрөө нэгийг нь сонгож, өөрийн хүсээгүй юунаас ч татгалзах боломжтой болно.
Бурхны оронд өнгөрсөн, ирээдүй одоо гэж байхгүй. Тэнд дан ганц үргэлжилсэн цаг буй бөгөөд бүх зүйл дандаа тогтсон нэгэн газраа байдаг. Энэ нь яг хадгалах/агуулахны өрөө шиг бөгөөд тэнд маш олон сонголтууд байдаг! Исүс хэлэхдээ: “Манай аавын гэрт, маш олон ордууд байдаг”, гэвч бид энэ олон орд харшийг мэдэхгүй болхоор бид ганцхан л нэг боломжтойгоо зууралдаад үлддэг, энэ бол маш дорд ухамсар буюу физик орд юм. Тиймээс бид бусад өөр боломжуудыг мэдэхгүйн улмаас зовж байдаг.
Бурхныг мэднэ гэдэг бол энэ олон төрлийн орд харшны түлхүүрийг авсантай ижил бөгөөд ингэх аваас бид олон төрлийн сонголтуудад эрхлэж, бидний амьдрал илүү дүүрэн болж, илүү сэтгэл ханамжтай мөн аз жаргалтай байх болно. Олон орд харшууд гэдэг нь олон төрлийн үйл явдлууд нэгэн цаг хугацаанд болохыг хэлж байгаа бөгөөд энэ нь яг л олон тогтолцоо /орд харш/ нэгэн гэрт хамтдаа оршихын зэрэгцээ олон өөр төрлийн зүйлсийг агуулж байгаа гэсэн үг. Тиймээс, бид нэг үйл явдлыг нь сонгож нөгөөгөөс нь татгалзаж болно, гэхдээ зөвхөн гэгээрсэн хүн л бүх өөр төрлийн энэ олон сонголтуудад орох эрхтэй байдаг. Ийм маягаар нөгөө муу үйлийн үр гэж нэрлэгдэх зүйл арчигдан үгүй болдог яагаад гэвэл тэр нь хаана байгааг бид мэддэг болж улмаар түүнийг бид шатаах юм уу устгаж ч болно.