Saturday, October 25, 2008

Бурхны таалалд өөрийгөө нээж улс эх орны ухамсрыг дээшлүүлэх нь


Цаглашгүй Дээд Багш Чин Хай, Сингапур, 1993 оны 3 сарын 08. (Англи хэлнээс)

Видео бичлэг #327

Нэг улсыг бусад улсаас илүү дээгүүр ухамсартай болгоход юу нөлөөлдөг вэ? Эхлээд, засгийн газар ухаалаг байх ёстой, тэд өөрсдийн газар нутагт сайн сайхны нөлөөллийг дагуулж, ард түмний төлөө өөрсдийгөө золиосолж мөн аливаад сурах хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Тэд хүмүүст сайн үлгэр дууриал үзүүлж, ухамсартай хүмүүсээс сурч, улмаар өөрсдийн цэц мэргэнийг улам нарийн хөгжүүлэх ёстой. Тэгэхээр, эрт цагаас эхлэн, маш олон мянган жилийн турш агуу их хаан нь хүмүүст дэмжигдэн, хайрлагдан дээдлэгдэж байсан. Тэдний нэрс нь бүхий л огторгуй ертөнцийн зүрхэнд хадгалагдан үлджээ. Мөн хэрэв засаг төрийн тогтолцоо нь сайн байх юм бол хүмүүс илүү их эрх чөлөөтэй, амар амгалан байдаг. Улмаар тэдний материаллаг хэрэгцээ хангагдсан учраас, хүмүүс амьдралын дээд үнэлэмжүүдийг хайж эхлэдэг, тэдний аюулгүй байдал нь баталгаажсан байдаг.

Хүмүүсийг эд хэрэгслээр хангахаас гадна ухамсартай байх нь илүү чухал, гэвч энэ нь зөвхөн эхлэлийн нэг цэг юм. Тэгээд бид бүхий л сайн сайхан нөлөөллүүдэд нээлттэй болсноор цэцэн мэргэн ухаан бидний газар нутагт ирж, бидний улс оронд адислалын хур буух болно. Хүмүүс нэгдэж, нэгэн зүрх сэтгэлээр улсаа хөгжүүлж, өөрийн үндэстнийг адисласнаар бид өөрсдийгөө илүү сайн сайхнаар мэдрэх болно. Зарим улс оронд хууль дүрэм хэт чанга учраас ухаантай эсвэл сайн хүмүүс хүртэл нэвтрэхэд хэцүү болсон байдаг. Үүний шалтгаан нь тэд гэмт хэрэгтнүүдээс айх зэрэг асуудлууд байдаг ч, үүгээрээ тэд гэгээрсэн, сайн санаат хүмүүст ч гэсэн хориг тавьж байгаа юм. Тиймээс, бидний улс орон материаллаг талаараа сайн хөгжсөн ч Бурхны адислал дутагдсанаас бид энэ байдлаа удаан хугацаанд барьж чадахгүй болно.

No comments: